Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Уртаас урт намар

бичсэн: ulaankaa, 2019-11-1, 05:01
Миний хүлээлт шиг 
Уртаас урт намар 
Чамгүй өнгөрүүлж буй намар 
Олон олон өдрүүд цаг цагаар нэмэгдэх бүрт
Ойртох, илүү бүлээн санагдах чиний дүр 

Хүлээж байгааг минь чи мэдэхгүй
Хайрлаж байсныг минь ч мэдэхгүй
Хаана ямар хаалганы цаана
Хайраа ивэлгэж амьдарч байгааг минь ч чи мэдэхгүй

Мэдэхгүй бүхнийг мэдүүлэх гэсэн
Уртаас урт намар
Холд бүр илүү алсад одсон харцыг 
Хажууд сэтгэлд минь өвөлжүүлэх гэсэн
Уйтгарт намар 

Энэ насны минь хамгийн том бэлгийг 
Энгэр цээжиндээ бэгнэж хадгалчихаад 
Өвөл болохоор гаргаж бэлэглэх гээд
Өдөр хоногуудыг үржүүлж буй
Үзэсгэлэнт өдрүүд

...

Ийм өдөр

бичсэн: ulaankaa, 2019-10-2, 01:12
Нүдэн дотор
Нойрмог муур орж суучихаад
Нүдээ ань нүдээ ань гэж
Навчсыг өрөвдүүлэх ийм өдөр..,

Сэтгэлрүү
Сүүлчийн бороо шургаж мэлмэрчихээд
Царцмааргүй байна, цас болмооргүй байна гэж
Уйлагнах ийм өдөр..,

Зөв буруугийн хязгааргүй  өнөөх зөн
Зүүднээс амилж гарч ирчихээд
Ирээдүйг чинь хамт харъя гээд 
Энгэрээс зулгаах ийм өдөр..,

Ийм өдрөөр надад....
Навчис унах уянга чимээг сонсдоггүй дүлий хүмүүсээс..,
Модод нүцгэрэх ичимхийрлийг анзаардаггүй сохор хүмүүсээс..,
Бороо хэмээх намрын сүүлчийн аязанд согтдоггүй эрүүл хүмүүсээс хол...
Энэ орчлон дээр ийм өдрийг
Зөвхө...

Одоо надад

бичсэн: ulaankaa, 2019-9-25, 05:12

Уйлмаар, гуниглмаар, гиеүрмээр..,
Уртаас урт шаргал өдрүүдийг алгасалмаар..,

Шарлаж буй моддын чимээг анирдан
Шархирч унасан навчсыг бүлээцүүлж унтчихаад
Өтгөн жихүүн
Өвлийн үнэртэй манан дунд
өглөөд аргадуулж сэрмээр,

Гэвч...
Намар чи жилээс жилд
ийм л шаналант өдрүүдийг үүрсээр
Өвөрт минь шургалдаг ч
Өөрөө жиндэн царцаж
навч болон хийсэж
Бороо болон уйлж оддог
....
надад чи одоо
гуних шалтгаалан үлдээсэнгүй ээ...
Над шиг чамд согтох хүн
Ховор л байх даа намар минь

...

өнөөх намар

бичсэн: ulaankaa, 2019-9-17, 05:53
Өнгөрсөнөө шаатачихлаа гэтэл
Үнс болгоод хийчгэчихлээ гэтэл
Өнгийг нь хувирган үүрсээр
Өнөөх намар дахиад ирлээ

Одоо би хаачих вэ

бичсэн: ulaankaa, 2019-6-28, 06:11

Огт оргүй цэнхэр тэнгэрт
Саарал далай цалгиад
Оршихуйг минь бүхэлд нь
Түрлэг болгон уянгалаж бороо оров
....
Оргүй хоосноос баяр төрж
Оройгүй ихээр 
жарган буйгаа мэдрэв.
....
Саарал далай
Газарт уусан 
Бороо зогсов
Үс минь үзүүрээсээ хатаж
Бодол татрав...

Орчлонд ганцаар хийсэх мэт 
Дахиад л хоосон...,
Одоо би хаачих вэ

А.Б
2019.06.25

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Харанхуйгаас өглөө ургахыг харав

бичсэн: ulaankaa, 2019-6-5, 07:16

Зуухны хүхээг шиг манай хотод
Зун үүрээ засжээ..

Гаднаас цалгих хүүхдүүдийн дуун
Ганцхан цагийн өмнөх өчигдөр болов,
Өчигдрөөн тэд зүүд болгоод
Өсөн урган унтаж байгаа..,

...Хөхөөтэй цагны зүү
тэг тэгийг зааж
Хүний амьдралын
шинэ өдрийг сонордуулав
....
шинэ өдөр яагаад
харанхуйд ирдэг юм бол?

өглөө хаанаас ургадгийг харахаар 
Өвдгөө тэврэн суув..,
Бүүдгэр царцмаг лаа ч
Бүгээн хийгээд бүлээн санагдав
Харанхуйгаас үргэсэн дэнгийн эрвээхийд ч
Хачин их хань болов..,
Ийм л шөнийг сэрүүн барах гэж
Энэ хүртэл амьдарсан мэт..,

Гунигт жүжгийн төгсгөл шиг
Лаа урсан дуусав
...

Үрчгэр буурал хөгшин

бичсэн: ulaankaa, 2019-5-3, 06:30
Үрчгэр буурал хөгшин
Өнгөрсөн амьдарлаа ярьна
Өглөө ч ярьна
Орой ч ярьна
Тэмцэж олж авсан аз жаргалынхаа тухай
Түүнд ч ярьна
Үүнд ч ярьна
....Аз жаргал нь цас шиг будраагүй тухай
Амьдрал түүнд бэлэг шиг боогоод өгөөгүй тухай
зөрөг замаар зөндөө алхсан тухай
зүрх сэтгэлээ хэзээ ч замын дунд гээгээгүй тухайгаа
...
Зам битүүрэхэд хэзээ ч ухраагүй туйхайгаа
Зам гарган цааш алхсан тухайгаа
....
Алхам алхамаар инээж эхэлсэн тухайгаа
Аз жаргал  амьдралыг нь отож байсан тухай
...Тэмцэж олж авсан аз жаргал бүрийнхээ тухай
тэрүүнд ч ярьна...энүүнд ч ярьна
Үрчгэр буурал хөгшин
өөрийнх...

Ухааруулж хайрла

бичсэн: ulaankaa, 2019-4-29, 11:40

Маргааш гэдэг өдрийн тоо хэд байх нь хамаагүй
Мандах нарны туяа тусах эсэх нь ч хамаагүй
Өглөө болно уу орой болно уу надад бүр ч хамаагүй..,

Өдөр бүр яагаад 
өнөөдөр шиг адилхан, 
Өдөр бүр яагаад 
өчигдөр шиг үзэн ядмаар байгааг л
Ухааруулж хайрла бурхан минь

Тэр...амь орохоос өмнө

бичсэн: ulaankaa, 2019-3-28, 12:22
Нулимасны минь чинад дахь
Мөн чанарт
Гомдол түрсээн шахмуй
Тэр түрс амь орохоос өмнө
Тэнгэр бороо асгах мэт
Би өмнө чинь урсмуй

Амьдрал бол
Амьлаагүй, 
Нас нөгчсөн гомдол юм
Тэр харгис гомдлыг
Тээж явсаар
Энэ нас 
Мөс шиг царцмуй

Тэнгэрээр дүүрэн 
Миний тэмдэгтэй од
Тэнд шингэсэн хүсэл бүхэн
Оч болон харавжээ

Одоо юу ч үгүй
Орчлонд үлдэх мөр л
Тамганаа шиг үнэнъ
Байг

 ...

Чи намайг хэзээ ч олохгүй

бичсэн: ulaankaa, 2018-12-24, 08:24
 Олон цонх
Олон хаалга
Олон хүн
...Аль цонхны цаана янжуур татан суугааг минь
Аль хаалгаар гутлаа чирэн орсоныг
Аль хүнтэй хамгийн сүүлд уулзсаныг...Мэдээгүй гэж, олж чадаагүй гэж чи хэлсэн

...Чиний онгойлгох дуртай тагтгүй модон цонхон дээр
Чиний хамгийн сүүлд надаас явахдаа хаасан хаалганы цаана
Чамтай л хамгийн сүүлд салах ёс хийсэн тэр л хэвээрээ...Байсаар байсан би...Юу ч өөрчлөгдөөгүй

...Чи намайг олоогүйн учир
Чамайг би
Сүүлчийн янзуур шиг татаж дуусгаад
Чиний нээгээд орхисон
цонхоор чулуудав. 
Цонхоо үүрд хаалаа 
Одоо чи намайг хэзээ ч олохгүй 


...
idiomatic-dormant