Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2019-10-02
Ийм өдөр
Нүдэн дотор
Нойрмог муур орж суучихаад
Нүдээ ань нүдээ ань гэж
Навчсыг өрөвдүүлэх ийм өдөр..,

Сэтгэлрүү
Сүүлчийн бороо шургаж мэлмэрчихээд
Царцмааргүй байна, цас болмооргүй байна гэж
Уйлагнах ийм өдөр..,

Зөв буруугийн хязгааргүй  өнөөх зөн
Зүүднээс амилж гарч ирчихээд
Ирээдүйг чинь хамт харъя гээд 
Энгэрээс зулгаах ийм өдөр..,

Ийм өдрөөр надад....
Навчис унах уянга чимээг сонсдоггүй дүлий хүмүүсээс..,
Модод нүцгэрэх ичимхийрлийг анзаардаггүй сохор хүмүүсээс..,
Бороо хэмээх намрын сүүлчийн аязанд согтдоггүй эрүүл хүмүүсээс хол...
Энэ орчлон дээр ийм өдрийг
Зөвхөн ганцаархнаа мэдэрмээр...
Ийм л өдрүүдтэй хамт
Мөнх амьдарсан ч харамсахгүй
Тийм нэг харам шунал л төрдөг өө



 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax