Харанхуйгаас өглөө ургахыг харав
Зуухны хүхээг шиг манай хотод
Зун үүрээ засжээ..
Гаднаас цалгих хүүхдүүдийн дуун
Ганцхан цагийн өмнөх өчигдөр болов,
Өчигдрөөн тэд зүүд болгоод
Өсөн урган унтаж байгаа..,
...Хөхөөтэй цагны зүү
тэг тэгийг зааж
Хүний амьдралын
шинэ өдрийг сонордуулав
....
шинэ өдөр яагаад
харанхуйд ирдэг юм бол?
өглөө хаанаас ургадгийг харахаар
Өвдгөө тэврэн суув..,
Бүүдгэр царцмаг лаа ч
Бүгээн хийгээд бүлээн санагдав
Харанхуйгаас үргэсэн дэнгийн эрвээхийд ч
Хачин их хань болов..,
Ийм л шөнийг сэрүүн барах гэж
Энэ хүртэл амьдарсан мэт..,
Гунигт жүжгийн төгсгөл шиг
Лаа урсан дуусав
Гүн хар өнгөнд
эрвээхийд уусан арилав...
Ханьсах бүгээн
гэрэл үгүй болоход
Харанхуйгаас сар ургахыг харав
Бичсэн: ulaankaa | цаг: 19:16 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих