Лаа болон урссан

Царцуу лааны гол
Дөл болон дөнгөж өндийхөд
Чамд би дурласан гэж
Өөрөө өөртөө итгүүлсэн
Тэмцэж өндийсөн дөл
Гэрэл гарган бадамлахад
Тэнэмэл итгэлтэй тэр дурлал
Тэнгэр өөд цоргиод жаргасан
Алгандаа атгасан
Аз эзээ үлээчихээд
Алгуурхан бөхсөөр
Лаа болон урссан
Бичсэн: ulaankaa | цаг: 18:40 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих