Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-09-19
Сэтгэл үгүй бол
Аав маань " би яах вэ эмээдээ л ус дөхүүлж өг, Би яах вэ ээждээ л өглөө босч гал түлж өг" гэдэг байв. Эмээдээ ч ус түлээ дөхүүлхээс гадна гэр орны аар саар бага сага зүйлд нь. Их ч бай бага ч бай хамаагүй юу ч хийж өгсөн бай, буруу зөрүү, дутуу хөтүү ч бай хамаагүй гар хөдөлгөсөн л бол эмээ маань учиргүй их баярлана. Хамаг л сайхан үгээр эвийлж энхрийлнэ. Чихэр авахаасаа илүү эмээгийн баярлаж байгаа царайг харах гэж, сайхан халуун үгсийг нь сонсох гэж, яавал эмээ маань илүү их баярлах бол гэж бодож улам их хичээдэг байв. Эмээгийн тэр бүх зан хүнд баярлах ЧИН СЭТГЭЛ байж ээ. Гэтэл одоо том болсон хойноо зарим хүнд яаж ч сэтгэл гаргаад зүгээр л түлхэж орхих юм. Голно шилнэ гомдоллоно. Чин сэтгэл үгүй юуг ч үгүйсгэж сүйтгэх аж. Хайрыг ч...
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax