Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-12-21
Хайраас ирсэн шагнал аж
Цээжин дотор бул чулуу хурна, юуг нь мэдэхгүй өвчин шархирна. Инээх чадал үгүй, харц доош унаж газар цөмлөөд унах нь уу гэлтэй. Уучлал тэндээс булаг шиг урсаж хүлээлт хавх шиг зуурна...Хайр...энэ мэдрэмж бол хүнийг хайрласны төлөөх надад ирсэн зовлон. Хүнийг хайрлалаа гээд би хэзээ ч жаргалтай байсангүй...Жаргалын төлөөх тэмцэл минь хайрын гүүрээр дамжиж жаргалд хүрэх гэсэн авч гүүрээ давж чадсангүй...Хэцүү юм...тэрний сэтгэл дотор юу бүгж явааг мэдэхгүй байх шиг ... бүр тэгээд өөрийгөө тэнд ямар ч зай эзлээгүйг мэдэх шиг гачлан үгүй...хэцүү юм.  
Би өөрийгөө их хатуу, хүнийг хайрлаж чадах болов уу даа гэж боддог байлаа. Учир нь би 30 хүртэлээ зөвхөн хайрлуулж, гуйлгуулж, хайрыг авдаг байж...Өөрт минь зориулсан хайрын үгсийг сонсохдоо надаас хол хөндий, надтай хамаагүй мэт санагддаг байв...
....Би уйлав, би шаналав, би өвдөв...Хамгийн гол нь би гуйж, шалдаа бууж, хайрын төлөө өөрийгөө таньхаа больтлоо сохров...Надаас сэтгэл ундарч, гомдол гэдэг юмыг тоохоо байв...Би өгч чаддаг болов. Би хайрын, сэтгэлийн өглөгч юм гэдгээ мэдэв...Энэ мэдрэмж бол хүнийг  хайрласны төлөөх надад ирсэн шагнал...Дахиж хэзээ ч хайрлаж чадахгүй, өгч ч чадахгүй...Өгөхөөр зовлон ирээд байхад дахиж шархалж чадахгүй нь 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant