Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2019-5-3
Үрчгэр буурал хөгшин
Үрчгэр буурал хөгшин
Өнгөрсөн амьдарлаа ярьна
Өглөө ч ярьна
Орой ч ярьна
Тэмцэж олж авсан аз жаргалынхаа тухай
Түүнд ч ярьна
Үүнд ч ярьна
....Аз жаргал нь цас шиг будраагүй тухай
Амьдрал түүнд бэлэг шиг боогоод өгөөгүй тухай
зөрөг замаар зөндөө алхсан тухай
зүрх сэтгэлээ хэзээ ч замын дунд гээгээгүй тухайгаа
...
Зам битүүрэхэд хэзээ ч ухраагүй туйхайгаа
Зам гарган цааш алхсан тухайгаа
....
Алхам алхамаар инээж эхэлсэн тухайгаа
Аз жаргал  амьдралыг нь отож байсан тухай
...Тэмцэж олж авсан аз жаргал бүрийнхээ тухай
тэрүүнд ч ярьна...энүүнд ч ярьна
Үрчгэр буурал хөгшин
өөрийнхөө тухай үлгэр мэт ярьна
үлгэр үргэлж аз жаргалтай төгсдөг гэж
өр зүрхнээсээ жаргаж ярьна 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant