Цэнхэр далай

Нэгэн цэв цэнхэрхэн далай байх юм. Мандал дээр нь нэгэн жижигхээн улаан шувуу хөвөх юм. Ойртож очоод хархуйяа тэр нүдээ зөөлөн аньжээ. Гэвч зүрх нь чангаас чанга цохиолно. Түүний хүчтэй цохилох зүрхний халуухан хэмнэлтэд цэнхэр далайн ус бүлээцэх шиг. Энэ далайн мандал дээгүүр үхлүүт хөвөх жижигхэн улаан шувууны бяцхан зүрх юунд ингэж цоргино вэ. Магадгүй тэр мөдхөн дэлбэрэх байх. Улаахан шувуу хэрвээ шувуу биш чулуу болон төрсөн байлаа ч энэ л цэнхэрхэн далайн ёроолд живч ч чадахгүй нэгэн азгүй чулуу байх байсан байх.
Уг нь живсэн бол хамаагүй дээр байх байсан юм. Мөнхөд ёроолд нь сүнс шиг шигэж давалгаа бүрийх нь чимээнд сэрж мэдрэн амьсгалах байсан шүү дээ.
Гэвч,,, гэвч энэ улаахан шувуу. Жиргэх жиргээ, дүүлэн хөөрөх нисэлтийхээ хүч мэдрэмж догдлол бүрээ энэ цэнхэр далайн төлөө л зориулсан шүү дээ. Гэтэл одоо яах нь энэ вэ. Живэх ч эрхгүй, мөхөж ч чадахгүй ингэх гэж.
Чи санахгүй байна уу далай минь. Өглөө бүр нарны цацрагаас өрсөж нэгэн шувуу бүхий л хэмжээ мандлын чинь хэсэг булан бүрт уянгат жиргээгээ түгээн хоолойгоо цуцааж сааруулталгүй шулганадаг байсныг.
Чи санахгүй байна уу далай минь. Үдэш бүр сарны сэрүүн сүүдрээс урьтаж гүнзгий ёроол хүртэл чинь даархаа үл мартан хав халуухан зүрхээрээ халуу түгээн шубадаг байсныг.
Хэмжээ хязгааргүй халгин цалгих чиний хэмжээнээс улаахан шувууны зүрх сэтгэл нь хэд дахин илүү их, түүгээр ч үл барам хязгааргүй болохоор тэр энэ бүгдийг чамд зориулж чаддаг байсан юм.
Тэгэхэд чи хүйтэн мандал дээгүүрээ түүнийг ямар удаан анзааралгүй нэг эргээс нөгөө эрэгрүүгээ гүйлгэж байна вэ. тэгсэн мөртлөө чи эрэг дээрээ гаргаад хаячихаагүй. Ингээд байдаг болохоор чинь л тэрний зүрх нь одоо болтол цохилсоор байгаа юм.
Нэгэн цэв цэнхэрхэн далай байх юм. Мандал дээр нь нэгэн жижигхээн улаан шувуу хөвөх юм. Ойртож очоод хархуйяа тэр нүдээ зөөлөн аньжээ. Гэвч зүрх нь чангаас чанга цохилно. Түүний зөөлөн аньсан нүднээс дусал нулимас урсахад тэр нь томоос том давалгаа болон хадан хясааг алгадна. Харваас энэ цэнхэр далай бяр чадал сүр хүчээ давалгаагаараа гаргахаас бус энэ давалгаа хаанаас ундардагийг мэддэгүй бололтой. Мэдэе ч гэж хүсдэггүй цэнхэр далайн мандал дээгүүр би хөвөн хөвсөөр.
Бичсэн: ulaankaa | цаг: 00:29 |
Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих