Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Намар чи хэдэн настай вэ

бичсэн: ulaankaa, 2017-9-17, 05:34
Намар чи хэдэн настай вэ
Надтай адил гучин насандаа чи
Навчгүй, модгүй, салхигүй, бороогүй, уулгүй, усгүй
Ганцаараа гиеүрч суусан уу
Навчийг яагаад нар шиг өнгөтэй болгосон бэ


Тэнгэрээс нойтон цас унаж л байсан уу
Тэнд бас шувууд анх яаж жигүүрээ дэлгэсэн бэ

Хэрээг анх хэдэн настайдаа харсан бэ
Хэрээний хэлийг бас хэрхэн тайлж ойлгосон бэ
Навч хөглөрсөн ойн дунд
Хэрэм анх хэрхэн үүссэн бэ

Хүн гэдэг амьтан анх чамтай уулзаад
Хүний хэлээ зохиосон уу
Чиний салхинд тэд согтож байсан уу
Чимээгүй гуниглалыг чинь анх хэзээ мэдэрсэн бэ

Намар чи хэдэн настай вэ
Надтай хамт хэдэн удаа шаргалтах вэ
Цав цагаан үсийг минь ...

Өвтгөнө

бичсэн: ulaankaa, 2017-9-17, 04:25
Чи надад цэнхэр сарнай бэлэглэсэн
Тэр сарнай гараас минь алдуураад
Цэнхэр дэлбээ нь газраар хөглөрчихсөн,

Өргөстэй иш нь харин сэтгэл дотор үндэслээд
Өглөө үдшийн хооронд дотроос өвтгөн шаналгана

Цонхны наана сэтгэл бэдэрнэ

бичсэн: ulaankaa, 2017-9-8, 03:34
Цонхны цаана жавар алгаа үрчинэ
Цонхны наана ялаа сүүлийн амьсгалаа хураана
Ширээн дээрх лаанд үдшийн гуниг хүндэдсэн мэт
Ширгэж дуусан унтрахдаа..,
Хүлээлтийг минь
Харанхуйд гэрээслээд одов оо,

Эсрэг талын гэрэлт цонхнууд
Нэг нэгээрээ унтрах нь
Энэ лаа шиг урс 
Эсвэл тэр Навч шиг хийс гэх мэт,

Цонхны цаана навч бээрнэ
Цонхны наана сэтгэл бэдэрнэ.
170908
...

Чиний үгүйд

бичсэн: ulaankaa, 2017-9-2, 06:51
Сэтгэлийн хариуд ус ирэх нь 
Нулимас урсгадаг
Чиний үгүйд лаа бөхөн унтрах нь 
Зүрх зүсдэг 

Цээжин доторх гал бөхөх нь 
Чимээгүй хотод ганцаар тэнэхээс аюумшигтай,

Бүрхэг тэнгэрийн цаана нар мандахад,
Бөхөж дууссан лааг чи ирж асаахад, 

Итгэл найдвар ширээн дээрх цэцэгнээс минь дэлгэрч
Ирээдүйн тухай өнөөх л мөрөөдлийг минь дахин сэрээнэ 


...

Бороо чи

бичсэн: ulaankaa, 2017-8-22, 11:01
 Бороо чи ямар их уйлагнана вэ
Бошинзны минь хормойг хатахгүй олон хоног өнгөрлөө
Хоног нь богиносож буй наймдугаар сар
Чиний нулимсанд живж согтоод
Холоо хүлээх ижийдээ очих өдрөө мартаад
Хээр хоносон сар шиг би бас согтчихлоо

Цонхон дээрх ваартай цэцэг
Дэлгэрхээ мартаад гудайжээ
Бороо чи ямар их уйлагнана вэ

Зүрхээ бэлэглээч

бичсэн: ulaankaa, 2017-8-22, 09:47
 Хонгор минь чи надад
Гитар тоглож өгөөч
Хос чавхдас дээр нь 
Хайр дурлалаа бүжүүлэе
Гэрэлт ертөнцийн хаанаас ч юм
Чи надад ирсэнийг
Гэрчилэн би чиний хайранд уясъя

Хонгор минь чи надад
Дуу дуулж өгөөч
Хоёулхаа хамт 
Бадаг бүрт нь 
Амьдаръя
Бороо зүсрэх үдшээр
Нүдээ би анъя
Бодол санаандаа
Чиний л үгсийг амьлуулъя

Хонгор минь чи надад
Зүрхээ бэлэглээд итгээч

Хязгааргүй уудамд
Тэр зүрхийг би тэврээд
Нар гарч, сар мандах бүрт
Нандигнан хайралсаар
Нэг болгон уусгая

...

Сүйн бөгжний оромтой

бичсэн: ulaankaa, 2017-8-22, 09:31
 
Зүрх сэтгэлээ шүхрэн дороо нуусан бүсгүй
Зүсэр борооноор ганцаар алхана
Бороо зогсвол л чи минийх болно гэж
Болзоонд урьсан залуу шүүрс алдан хоцорно

Шүхэр барьсан хуруу нь 
Сүйн бөгжний оромтой
Шөнөжин уйлагнасан тэнгэр
Нар гийхийн гялбаагүй 

Шүхрэн дороо нуусан зүрх сэтгэлд нь 
Шөнийн тухай бодол л зурсхийн ороод урсваа 

Навчис амирлах нь

бичсэн: ulaankaa, 2017-8-3, 06:53
      Салхи хүчээ гайхуулан исгэрэхэд навчис гунигийн аяз эгшиглүүлэн сэрчигнэнэ. Хүмүүнд баяр баясал төрүүлэн зуныг ногооноор будсан навчис, намрыг ч бас гомдоохгүй гэсэндээ шар өнгөөр биеэ чимнэ...Төдөлгүй тэр намар бид хоёрын гунигийг тээсээр мөчрөө үлдээн нисэн одно.
Өндийх тэнхэлгүй болсон ч өвлийг угтан цастай болзох гэж зарим нь мөчиртөө чаргууцалдан азнадаг. 
     Моддоосоо саламгүй тэдний богинохон хувь заяанд гашуудсан бороо царцсандоо цас болон дээр нь буун амирлуулдаг биз ээ. Орчлонд олон намрыг нэг өнгөөрөө угтаж бас үддэг хүмүүний хувь тавьланд бахдах нь навчис унах намуун чимээ аж...

Болзоондоо ирэхдээ чи минь

бичсэн: ulaankaa, 2017-8-3, 03:50
8b72085783ea02f1026ecc6a56bf8e59 
Гунигаа үүргээн 
Болзсон цагтаа тосоход чинь би дуртай
Гутлынхаа шороог арччихаад
Нуруугаа тэгшилэхэд чинь би хайртай

Хал үзсэн харц чинь 
Тунгалагшин гэрэлтэхэд би хайртай
Халамжийн үгсээ халаасандаа нуучихаад
Шилээ шөргөөн тээнэгэлзэхэд чинь би дуртай

Хүрмэн дээрээ тогтсон борооны дусалтай хамт
Хүйтэн дурсамж, өшөөрхлөө арчиж хаядагт чинь дуртай
Элсний ширхэг онож түүмгүй бахим том гар чинь
Эцгийн минь хайрыг эргүүлж сануулдагт хайртай

Бороотой өдрийн уйтгарыг 
Шүхэр минь болж хамт хатаагдагт чинь дуртай
Болзоондоо ирэхдээ эрсгий багаа тайлчихаад
Ээждээ ирсэн хүү шиг энгэрт минь наалддагт би хайртай



...

Өөртөө бичсэн шүлэг

бичсэн: ulaankaa, 2017-7-26, 05:20
 20424602_1582302925134051_765676525_o

Яагаад үргэлж гунигладгийнх нь талаар
Гуниглахаараа илүү үзэсгэлэнтэй болдогийнх нь талаар


Инээд нь яагаад ийм хол байдгийн тухай
Инээхээрээ ихэмсэг хийгээд
Илүү нууцлаг болдогийн  талаар


Зүүдлээд сэрэхээрээ яагаад тийм баяртай байдаг тухай
Зүүдэлсэн тэр зүүдээ ярих
Яагаад тийм дургүйнх нь талаар

Тэнгэрээс дээр амьдрал бий гэж,
Тэнд хэн нэгэн түүнд зориулж
Төгөлдөр хуур эгшиглүүлдэг гэж,
Үдэш бүр надад итгүүлдэгийнх нь тухай,
Үүргэвчээ үүрээд тийшээ явахдаа
Намайг хэзээ ч дагуулж явдаггүйнх нь тухай

Ганцаардалтай яагаад сүүлэрдэг тухай,
Ганцаардхаараа яагаад
Аз жаргалтай болдог талаар,
У...

idiomatic-dormant