Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-11-23
Бүгээн саарал тагтаа
DSC_1277 
Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа хаана буух вэ

Үл ялиг бүлээн яндангийн хүрээг
Өвгөн хэрээ аль хэдийн эзэгнэжээ

Тавхайндаа юмтай хүн гэдэг амьтан 
Тав арав тав арав алхана


Тэр амьтаны тавхайны мөр 
Тэнгэрээс унах цасанд 
Тэгсхийгээд л дарагдчихна

Усыг тасалж 
Уулыг нураадаг энэ амьтан чинь 
Угтаа бол өчүүхэн төдий жижиг ажээ

Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа ч
Цагаан болж хувирав 

Хүн гэдэг өнөөх амьтан харин 
Хөлөө бага багаар зөөсөөр 
Нуувчин дороо орж явчихав

Төө хэр зайтай
Тэр жижигхэн мөрийг нь 
Том ширхэгтэй цас баллан лавссаар л...



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax