Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-02-04
Бууз, Хуушуур идэхдээ боловсролын талаар бүү март

     Намраас намрын хооронд манай улсад хамгийн их тохиодог зүйл бол баярууд. Чингис хааны төрсөн өдөр, Шинэ жил, Цагаан сар, Валентин, Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр, Хүүхэдийн баяр, Наадам, за тэгээд хувь хүн бүрийн хийгээд тэдний дотны хүмүүсийн төрсөн өдөр, өөр бусад тэмдэглэлт ой гээд л.

     Баяраас баярын хооронд бидний хамгийн их мартдаг нэг зүйл бол боловсрол. Намар 9 сар дөхөхөөр л гэнэт санаж ямар ч төлөвлөгөөгүйгээр, юу ч хамаагүй сурахаар ямар ч хамаагүй сургуулийг сонгодог. Үр дүнд нь чанаргүй боловсон хүчин болж баяраас баярын хооронд, намраас намрын хооронд ажил хайж, арай гэж ажилд орсон нэг нь цалингаас цалингийн хооронд авсан хэдэн төгрөгөө хүргэх гэж чардайна.

     Тиймээс Чингис хааны төрсөн өдрөөр амарч хэвтэхдээ хэрхэн түүн шиг гадаад далай хүртэл хил хязгаараа тэлэх тухай БОД, бүү МАРТ!

     Шинэ жилээр дарс буудуулахдаа ирэх жилдээ боловсролддоо хэрхэн хөрөнгө оруулж дарс шиг оргилох тухай БОД бүү МАРТ!

     Цагаан сараар буузны мах татаж, бууз хийж, бууз тоолж, бууз идэж бэлэг бэлдэж, авч, өгч байхдаа бууз шиг хэдэн зуу мянгаар тоологдоод дуусах биш тоолж баршгүй мэдлэг хуримтуулах тухай, хэн нэгэнд нэг удаагийн оймс бэлэглээд өнгөрөх биш насан туршид өөрт нь үлдэх боловсрол гэдэг хамгийн том бэлэг өгөх тухай, хэн нэгнээс боловсрол гэдэг мэдлэгийг олж сонсож бэлэг болгон хүртэх тухай БОД, бүү МАРТ!

     Валентин гэдэг баярыг тэмдэглэхдээ энэ нь ямар баяр болох тухай үүх түүхийг мэдлэг болгон авч утга учрыг нь ойлгох тухай, хэн хэндээ үнэнч байх ёс суртахууны боловсролыг олгох тухай БОД, бүү МАРТ!

     Эмэгтэйчүүдийн баяраар дарс цэцэг авахдаа өөрөө илүү боловсролтой эмэгтэй болж, нэг л өдөр биш харин өдөр бүр үнэлэгдэж, Эрхээ бүрэн хамгаалах тухай БОД бүү МАРТ!

     Эрчүүдийн баяраар хорвоог мартатлаа ууж байхдаа эх орныхоо төлөө юу хийж болох тухайгаа, эр цэргийн алба хаасан эсэх тухайгаа, эргэний боловсрол, үүрэг, хариуцлагынхаа хүрээнд энх цагт эх ороны хөгжил иргэн бүрийн ухамсар боловсролоос шалтгаалдаг тухай БОД, бүү МАРТ!

     Зургаан сарын нэгний өдөр хүүхэдээ чихрээр баярлуулж суухдаа ирээдүйнх нь боловсролд юу төлөвлөх, хуримтлуулах, хэрхэн зөв хүн болгож хүмүүжүүлэх тухай БОД, бүү МАРТ!

     Наадмын хуушуур идэж суухдаа намар маргааш болох гэж байгаа тухай, жилээс жилийн хооронд хуушуур идэж суухад цаг хугацаа хэрхэн урсан өнгөрч буй тухай, Уралдааны морьд, шангалын байнаас илүү өөрийн тань боловсрол үнэгүйдэж байгаа тухай БОД, бүү МАРТ!

     Төрсөн өдрөө тэмдэглэхдээ хүн болж төрсөний тань утга учир бусдад үнэлэгдэж хүндлэгдэж, сэтгэл хангагуул сайхан амьдрах, сайхан амьдрахад мэдлэг оюун зүрх сэтгэлээрээ байнга боловсорч байх хэрэгтэй тухай БОД, бүү МАРТ !

     НАМРААС НАМРЫН ХООРОНД, БАЯРААС БАЯРЫН ХООРОНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ БҮҮ МАРТ!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax