Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-09-17
Намар чи хэдэн настай вэ
Намар чи хэдэн настай вэ
Надтай хамт хэдэн удаа шаргалтах вэ
Цав цагаан үсийг минь чи шараар будаж чадах уу
Нар шиг өнгөндөө намайг шингээж 
Үүрд мартахгүйгээр өвөртөө шингээж чадах уу


Тэнгэрээс нойтон цас унаж л байсан уу
Тэнд бас шувууд анх яаж жигүүрээ дэлгэсэн бэ

Хэрээг анх хэдэн настайдаа харсан бэ
Хэрээний хэлийг хэрхэн тайлж ойлгосон бэ
Навч хөглөрсөн ойн дунд
Хэрэм анх хэрхэн үүссэн бэ

Хүн гэдэг амьтан анх чамтай уулзаад
Хүний хэлээ зохиосон уу
Чиний салхинд тэд согтож байсан уу
Чимээгүй гуниглалыг чинь анх хэзээ мэдэрсэн бэ

Намар чи хэдэн настай вэ
Надтай адил гучин насандаа чи
Навчгүй, модгүй, салхигүй, бороогүй, уулгүй, усгүй
Ганцаараа гиеүрч суусан уу
Навчийг яагаад нар шиг өнгөтэй болгосон бэ


Бороо цас хоёрын алинтай нь анх болзсон бэ
Хэзээ ч дахин уулзахгүйгээр хавраас яагаад хагацсан бэ
Зуныг үдэж өвлийг угтахдаа яагаад дэнлүү шиг анирддаг вэ
Зун өвөл хоёрын алинд нь илүү хайртай вэ

Намар чи хэдэн настай вэ
Нарыг холдуулж сарыг жиндээн
Навчсаа хийсгэн 
Бороог царцаан 
Намайг өөртөө дурлуулан
Дахин хичнээн жил наслах вэ





Сэтгэгдэл:


Уншаад л баймаар шүлэг бнааггг.
Бичсэн: Зочин цаг: 20:27, 2018-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax