Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-07
Харалган тэнэг айдас нөмөрчихөөд...

          Ямар нэг гоё салахын аргагүй дуу сонсоод уяраад догдлоод сэтгэл хөдөлсөн үедээ энэ дууг хэрвээ сонсолгүй өнгөрсөн бол яах байсан бол гэж боддог. Тэгээд дахиад сонсохгүй бол амьдарч чадахгүй мэт санагддаг. Бас зүрх баясгасан энэ нэгэн үйл явдалтай би учраагүй бол гэж бодохыг ч хүсдэггүй. Хэн нэгэн намайг хайрлаасай гэж хүсдэг мөртлөө түүнд юу өгч чадах вэ гэж бодож ч үзээгүй. Харин би өөрөө хэн нэгнийг хайрлахгүй байх вий гэдгээс айж байна. Түүгээр ч зогсохгүй хэзээ ч хүнд итгэж чадахгүй биш, итгэж зүрхлэхгүй тийм хулчгар эмгэнэлтэй болох вий гэхээс үхтэлээ айдаг. Автобусны кондуктор хариулт 200 төгрөг өгөөгүйд дуугүй өнгөрч тэвчдэггүй мөртлөө, ардаас хараагаад урдаас мишээдэг нэгний өөдөөс дуугүй л баяртайгаар гар сунгадаг. Хажууд байгаад хайрлан халамжлахад нь эрх чөлөөг мэдрэхийг хүснэ. Ингэж хүсэхдээ дараа нь үгүйлж уйдаж үхэх вий гэж болгоомжилдоггүй. Байгаадаа баярлах ч ухаангүй, зөвхөн байхгүйдээ гутрах л чадалтай. Өөрийн маань төлөө гэсэн  нэгнийг сэтгэлээрээ байтугай нүдээрээ харалгүй өнгөрөөнө. Энэ яваа насандаа түүнээс илүү сайн хүнтэй учрахгүй гэдгээ ч мэдэхгүй харалган явна. Олон хайрын эргэлтэд төөрөөд амьдралд хань ганцхан байдгийг таг мартчихсан. Аав ээж хайрласандаа аашилж ч чадахгүй аргадахад нь би хүүхэд биш гээд том дуугарна. Эрин зуун эргэлдэхэд эрхлэх ч эрхгүй гуйлгачин болохоо мэдэхгүй. Амжилтын үзүүрээс лавхан ч атгаагүй байж алдаа намайг отож байгааг бүүр ч ор тас мартсан. Хайрыг хайрлаагүйнхээ төлөө юу ч боддоггүй. Тэгсэн мөртлөө ямар нэг гоё салахын аргагүй дуу сонсоод уяраад догдлоод сэтгэл хөдөлсөн үедээ энэ дууг хэрвээ сонсолгүй өнгөрсөн бол яах байсан бол гэж боддог. 
               Харалган тэнэг айдас нөмөрчихөөд
               Хаашаа ч харсан дагаж урсаад
               Дөнгөж сэрсэн нүднээс 
               Дөнгө болон зүүгдээд...



Сэтгэгдэл:


Hoorhon boljee
Argagui l saruuliin duu shig bichjee hehehehe mundag yum bee unen ugetei goe boljee алга ташилт алга ташилт
Бичсэн: Dawka (зочин) цаг: 18:53, 2011-09-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax