Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-07
Эрэлхэг, эзэрхэг тэр эрийг хайрлахаас аргагүй
1400736225

Хэзээ ч өөрчлөгддөггүй түүх гэж байхад хэзээ ч уйдамгүй мөн хэзээ ч хуучиршгүй кино гэж байна аа. “Эр зоригийн дууль” /Legends of the Fall/ энэ ёстой гайхамшигт кино.

Анх АНУ-д 1995 оны нэгдүгээр сарын 13-нд дэлгэцэнд гарсан эмгэнэлт уянгын уг киног өдийг хүртэл үзээд л баймаар үнэхээр гайхамштай. Гол дүрүүдэд Брэд Питт, Энтони Хопкинс, Эйдан Куинн, Джулия Ормонд, Генри Томас, Карина Ломбард, Гордон Тутусис, Кристина Пиклс, Танту Кардинал нар тогложээ.

Эрчүүдийн дурламтгай зан, эмэгтэй хүний жолоогүй сэтгэлийг жаргал хийгээд нулимсаар хачирлан дэндүү гэмээр гэхдээ үгээр хэлэхийн аргагүй олон ээдрээтэй үйл явдлаар дүрсэлсэн нь хүний зүрхэнд харвадаг биз.

Чөлөөнд гарсан хурандаа Уильям Ладлоу /William Ludlow/-ын гурван хүүгийн амьдрал энэ кинонд өрнөнө. Морь унаж ан хийх дуртай Ладлоугийн гурван хүү Альфрейд / Alfred/, Тристон /Tristan/, Сэмюэл /Samuel/ нар хэдий нэг эхийн хэвлий дамжин төрсөн ч шал өөр гурван хувь тавиланд оноогдоно. Гэсэн ч үзэсгэлэнт Сюзанна /Susannah/ бүсгүйд гурвуулаа хайртай болсноор тэдний зүрх нэгэн хэмээр цохилно.

Идеалист үзэлтэй Самуэл дайнд явах шийдвэр гаргах тэр үеэс л ах дүү гурвын хийгээд Сюзанна-ын амьдралын их эргэлтүүд эхэлнэ.
Кино зохиолыг
Susan Shilliday, James Horner бичсэн ба найруулагчаар Эдвард Цвик /Edward Zwik/, продюссерээр William D. Wittliff, Edward Zwick, Marshall Herskovitz, хөгжмийн зохиолчоор James Horner нар тус тус ажилласан байна. Энэхүү киног хоёр цаг 14 минутийн туршид үзэж буй хэн ч болов орчлонгоос тасардаг гэдэгтэй маргах хүн үгүй биз.
Жүжигчин Брэд Питтийн бүтээсэн Тристоны дүр бол энэ киноны гол утга учир нь. Бүгд л түүнд хайртай. Бас тэр дурлахгүй байхын аргагүй эзэрхэг хийгээд эрэлхэг эрийн заяа төөрөг энэ киноны хамгийн азтай нь.

Сэмюэл коллежээ төгсөөд сүйт бүсгүй Сюзаннаг гэртээ дагуулан ирж өөрөө шийдвэр гарган дайнд явж амь үрэгдсэнээр түүний хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөнө. Харин Альфрейд хүссэн бүхнээ авах боловч хамгийн эрхэм хайр сэтгэлээ эцэст нь алдана. Сюзанна хэдий түүний эхнэр болох боловч биеэс нь бусад нь зөвхөн Тристонд тэмүүлсээр хөөрхий бүсгүйн амьдрал төгсөнө. Бүр амь нь хүртэл түүний төлөө тасардаг. “Эр зоригийн дууль” кино оскарын шагнал хүртэн нийт найман төрөлд нэр дэвшсэн ба нийт 30 сая долларын ашиг олсон юм.  

 

Сэтгэгдэл:


hi baysaa saihan amarch bnuu
oird ogt taarsangui.chamaig unshaad suuj bn
Бичсэн: ganaa_duu цаг: 16:39, 2012-01-25 | Холбоос | |


neeree goe kino shuu vzeed baimaar bas danda mundag jvjigchid togloson hamgiin hairan n ter indian ger bvliin vhel
Бичсэн: ganaa_duu цаг: 16:37, 2012-01-25 | Холбоос | |


Үнэхээр гайхалтай кино. Тристоны яваад ирдэг хэсэг үнэхээр гайхалтай. Ирээд амьдралаа цэгцлэх бас Сюзанныг давхар хайрлах, индиан охины үхэл гээд л гоё шүү
Бичсэн: Чойрын Хүү цаг: 09:30, 2011-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax