Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-03-19
Цэвдэг ертөнцийн мөсөн эмэгтэй

Хорвоо ертөнц тэр чигээрээ хуурамч санагдаж байхад тэр яаж ганцаараа тэсч үлдэх юм бэ. Үгүйрхээс ч аргагүй. Түүний үнэнч хандсан бүх зүйл нь хуурамч бас дэндүү хатуу. Хэрвээ тэр нар байсан бол аль эрт дэлбэрсэн байх байсан биз.

Цээж нь дотроо урагдан чарлана. Нулимсаа ч урсгаж чадахгүйгээр тийм ихээр бачууран гомдоно. Юу ч үгүй үнс салхи болон хийсмээр. Юунд ч дахин итгэж чадахгүйгээр зүрх нь аажим аажмаар чулуужсаар. Тэр чулуугаа даахгүй сүүлдээ харанхуйн гүнрүү живэх вий гэдгээсээ айхаа ч байжээ. Айдсандаа болж галзуурсан бол сэтгэл өвдөхийг мэдрэхгүйгээр дураараа хашгирах байсан биз. Уйлах ч чадалгүй болсон энэ цаг үе эцсийн зогсоол мэт. Тиймээ энэ бол амьдралын эцсийн зогсоол. Уйлж чадах, итгэж болох, өөрийнхөөрөө, үнэн сэтгэлээсээ байж чадах, хүн шиг зурхээрээ орших тэр нэг зогсоолоос хүн бусын цэвдэг зогсоолруу нисэхийг хүсэв. Түүнд бүх зүйл хатуу хандсан учраас тэр өөртөө ч хатуу хандахаар шийджээ. Тэр мөсөн хүн одоо хэзээ ч хайлахгүйгээр наргүй цэвдэг газарруу дайжин одов.  Тэр мөсөн хүн надтай их адилхан. Зүрхнийх нь цохилт надад ч бас мэдрэгддэг.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax