Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-12-19
"Зомбины гудамж"
Чиний явдаг замаар одоо ч би алхах дуртай
Чимээгүйхэн дотроо бодлогошрон алхах дуртай...би энэ дуунд дуртай. Амандаа аялах дуртай. Гэхдээ аялаад алхах биш харин аялахчаан болоод суудаг.  Яагаад гэвэл чиний явдаг замаар явахдаа ч  өөрийнхөө явдаг замаар алхахдаа ч би энэ дууг аялаж чаддаггүй. Учир нь чиний явдаг зам дэндүү хол бол миний явдаг зам дуу аялах боломжийг надад олгодоггүй.  Энэ замаар би өдөрт 2 удаа явдаг. Өглөө бас оройд. Миний явдаг зам яг л "дайны талбар" шиг. Орой ажлаа тараад явахад миний явдаг замаар тамхины утаа, диско хөгжимийн ая, залуусын согтуу хашгираан, халамцуу нэгний бөөлжих дуу,  баарны хамгаалагчийн "суудал байна шүү, суудал байна" гэх уриалагхан хийгээд шуналтай дуу, хоорондоо хэлхэлдэн гуйвалдах охидын "ш**", "п***а", "г****", гэх мэт чихний хажуугаар нисэлдэх увайгүй муухай үгс,  өндөг, бохь, тамхи зэрэг жижиглэн зарагч хөгшдийн дуу гээд л түмэн төрлийн буман үйл өрнөнө.  Энэ дундуур би цүхнээ энгэртээ нааж бөгтийгөөд "дэлбэрэлт", "халдлагад" өртчихгүйг хичээн хамаг хурднаараа алхана.
Харин өглөө нь миний явдаг зам зомбины гудамж шиг л байдаг. Нам гүм, бас сэлүүхэн. Галзуу барын аманд гараа хийхээс ч буцамгүй байсан өчигдөр оройны залуус өглөө нь нүүрэндээ үстэй юм шиг газар шагайн хаа нэгтээ шургалах нүх хайна уу гэлтэй явах. Ганц нэг шил түүхчээн болоод  "өглөөнийхөө цайнд" энд тэндээс цугларах бөбө-чид ч бас цөөнгүй. Тэд чичрэн салгалах ба явж буй нь яг л кинон дээр гардаг зомби шиг. Нүүр царайны өнгө нь ч төстэй.  Шөнийн цэнгэлийх нь ул мөр гудамжаар  нэг хөглөрнө. Харин гудамжны тэртээ доод өнцгөөс халуурхсан шоучдын зугааны үрийг цэвэрлэгч хөгшин захаас нь эхлэн цэвэрлэж айсуй харагдана.
Миний ажилдаа ирдэг, гэррүүгээ харьдаг энэ зам бол САНСАР ХОРООЛОЛ. Энэ хавийн оршин суугчид нь өөрсдөө нүх гэж нэрлэдэг. Энэ гудамж бол миний явдаг зам.

Ажил гэр хоёрын минь аль нэг нь өөр газарт нүүсэн ч би энэ замаар л явна. Харин хоёулаа энэ хавиас нүүвэл л би өөр замаар явдаг болох буй заа.  Энэ замаа "Зомбины гудамж" гэж нэрлэсэн.


Сэтгэгдэл:


hahha 2yylaa neg gydam yum bna
Бичсэн: garin (зочин) цаг: 19:32, 2013-12-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax