Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-02-06
Пивоны мялаалга
     Пивоор хувцасаа мялаалгаж үзэв. Хувцасаа угаасны дараа мушгидаг шиг л юм байх гэж бодоод арчсан чинь болдоггүй гэнэ ээ. Арчиж мушгивал АЛЦГАР болдог гэнэ. Суудал дор нойт оргиод байхаар нь боссон чинь бүүр ч болохгүй гэнэ. СҮР БАДРААСАН хэрэгт орж зэмлүүллээ. Харин нэг авах юм нь пивоор мялаасан хувцас шинэ болдог юм гэнэ. Ялангуяа ЮБКА. Сайны ганц ЮБКА аа өмссөн байсныг хэлэх үү хуучирсаныг нь арзаарч жаахан байдалд оров. Мялаасан пиво гуталруу урсаад орохоор нь гадаа хүйтэн байгааг санаад мялаалга арай хатуудаад байгааг хэлсэн чинь өөдөөс нь үг өчиж болохгүй үг дуугүй нойтогноод суух ёстой гэнэ. Харин нойтноос харшилтай бол тэгээд л "ХОХЬ ЧИНЬ" болдог юм байна. Пивоны мялаалгад УУЧЛААРАЙ гэдэг үг хэлэх нь хориотой. Ялангуяа МЯЛААГЧИЙН зүгээс. Харин пивоор мялаалгасан миний бие "мөнгөөр авсан сайн пиво хувцасандаа шингээсэн" гэсэн үндэслэлээр ХАЙРАН ПИВО гэсэн үгээр бөмбөгдүүлж зэмлэл хүлээх ёстой байдаг юм байна.
ийм нэг пивоны мялаалганд орж үзлээ. Сонирхолтой нь хэн нэг нь пивоо алдаж асгаснаас үүдэн энэ мялаалга санаандгүй эхлэх ёстой бөгөөд энэ нь миний зүгээс гомдоллох эрхийг хязгаарлах дүрэмтэй юм билээ.
Муу найзыгаа мялаасан сайн найздаа баярлалаа. энэ жилдээ сархад ундаанд умбаж бялхаж байх нээ.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax