Алтайн хөх уулс
Алтайн хөх уулсыг
Намхан гэж эндүүрэв
Аргаль янгир ирвэс
Оройд нь өтөлдөг болохоор
Сарьдаг гэж нэрлэсэн юм
Алтайн хөх салхийг
Хатуу гэж эндүүрэв
Аавын үгүйд ч
Хүрээд очиход
Нулимас арчин аргаддаг болохоор
Үзүүр нь зөөлөн байдаг юм
Алтайн хөх голыг
Хатсан сайр гэж басамжлав
Уулынхаа оройд мөнхөрсөн
Хурмастын ариун ус
Бэл говио ундаалах гэж
Хавартаа ширүүнээр буун
Үерлэдэг юм
Алтайн хөх чулууг
Хад гэж андуурав
Хайрлан хүндлээд гишгэвэл
Хөл дороос өнхрөөд холдох
Зөөлөн хөх чулууд
Зөнгөөрөө л тэндээ
Хайргашиж байдаг юм
Бичсэн: ulaankaa | цаг: 20:15 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих