Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-09-18
Зүрх сэтгэлийн найдлага үл тасарна
10444561_693671117371874_8661563560892050671_n

Уржигдархан мэт
Чи өмнө минь ирээд
Өр зүрхээ сугалаад миний цээжинд наасан
Тэр жилээс хойш
Түм буман удаа цас майлгайлан орж
Үй түмэн удаа бороо ширүүн шаагисан ч
Өнөөдөр шиг би ингэж ихээр  жиндэн дагжин чичирч байсангүй
Зүрхээ өгсөн тэр мөчийг нь улам нандигная

Өчигдөрхөн
Чи өмнө минь ирээд
Өр зүрхэнд минь өргөстэй үг шигтгэчихээд явсан
Тэр өргөс шигдсэнээс хойш
Үй түмэн итгэл цас шиг хайлж
Өч төчнөөн мөрөөдөл бороо шиг урсан арилж
Өргөстэй зүрх нулимсад норон зэвэнд идэгдэн хувхайрав
Зүрхээ сугалж авсан тэр харцнаас чинь үргэлж цочино

Өнөөдөрхөн
Итгэл өмнө минь ирээд
Ирээдүйн тухай өгүүлэх хайрын түүх хүүрнэн
Мартаж болдог оюун тархины тухай
Уртаас урт үлгэр ярьж өгнө
Уржигдар даарсан, өчигдөр айсан мэдрэмжээ
Хувхай цайсан зүрхэндээ булшлаад
Маргааш өөдөөс ирэх чиний замыг чөлөөлөн
Иргээд ирэх тэр мөч бий гэдэгт найдна

 Зүрх сэтгэлийн найдлага
 хэзээ ч үл тасарна


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax