Улаан оймсны өдөр

Өглөө ажилдаа явах замдаа гарцан дээр ногоон гэрлээ хүлээжээ зогсож байтал нэг "залуу ямар гоё оймстой юм бэ гэж ирээл" миний бор канттай улаан оймсыг шохоорхож гэнэ. Монгол зангаараа "өмднийхөө шурханагийг дараад л оймсоо гадуур нь гаргасан юм. Богино гуталтай л хүн байгаа биз. Хэзээ л та нар тэр дундаа бүр оймс анзаарч сонирхдог болчоов. Ороод л далдалхаас" гэж бодоол зам гараад жирийв. Дөрвөн хананыхаа дунд ороод завсар зайгүй ажиллаад нөгөө оймс ч таг мартагдав.
Гэтэл өдөр ажлын залуу "чи оймсоо зориуд гадуур нь гаргасан уу" гээл бас миний оймсны талаар сонирхов. Энэ удаа өрвөгөнөсөнгүй шууд л "Тийм. гоё байна уу гээл маасайв". Өөдөөс ч "гоё байна аа" л гэж байна. Хөөш цаана чинь залуучууд улаан оймс сонирхдог болчихож.
Орой ажил тарах үеэр бас нэгэн танил эмэгтэй "чиний оймс говь-ийн ноолуур уу гээл...бас л миний улаан оймсны талаар яриа гарав. Би онгироод "Тийш дэ" л гэчихсэн. "Тиймүү ямар гоё өнгөтэй юм бэ. жинсэн өмдөн дээр ингэж өмсвөл нээрэн гоё харагдах юм байнаа.Дулаахан байх тэ. хэд гэж байна? хаана?" гээд л намайг асуултаар булав. Зөвхөн эрчүүд сонирхоогүй бололтой.
Дэлгүүр хэсэх эмэгтэйлэг шинжээс эсрэг төрлийн би гэдэг хүн чинь бантахдаа "Мэдэхгүйчиш. Хүн бэлэглэсэн юм аа. Дулаахаан дулаахан. Бээлий байсан бол өмсүүлж үзүүлмээр л байна" гэсгийгээл аргалав.
Гүй миний улаан оймс арай ид шидтэй юм биш байгаа. Нээрэн ноолуур моолуур биш шөө. Говь-ын дэлгүүрүүдээр хайгаад давхичив. Хохохо. Зүгээр л ням гараг плазагийн оймсны тасгаар явахад олдоно дөө.
Бичсэн: ulaankaa | цаг: 22:00 |
Болсон явдлаас сэдэвлэв
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих