Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-12-29
Цас инээж орсоор
Цав цагаан тэнгэрээс цав цагаан цас орж байна. Цас зүгээр л нэг цагаан өнгөтэй гэж бодож байна уу
Үгүй. Цас ягаан цэнхэр, улаан, ногоон янз бүрийн өнгөтэй. Цас үнэртэй бас чимээтэй. Тэр зөвхөн гишгэхээр чихран дуугардаг биш. Тэр тэнгэрээс бууж ирэхдээ, алган дээр бууж хайлахдаа, бас дээр дээрээсээ давхралдан нэгэн цөм болохдоо маш олон чимээ түгээдэг. Тэр дуулж бас уйлж ордог.
Өнөөдөр цас инээж орсон. Орцны хаалгаар гарахад өөдөөс бударсан цас зүрх сэтгэлийг минь илбэх мэт бороо шиг "асгарахдаа" намайг инээ гэж хэлсэн.
Хэн ч гишгээгүй цагаан ертөнц дээрээ зөвхөн өөрийнхөө мөрийг гаргаад эргэж харалгүй инээгээд алх гэж надад хэлсэн. Малгайн дээр минь бууж хайлахдаа надад өөрийгөө жаргал болгон шингээсэн. Цас намайг хязгааргүй ихээр инээмсэглүүлсэн.
Өөрийнхөө буух чимээнд өөр юу ч үл дайн зөвхөн инээмсэглэл авч ирсэн. Гадаа цас орж байна. Цасны чимээг..., тэр надад дахин юу гэж өгүүлэхийг сонсохоор би цааш алхлаа. Амьдрал өөд гүйлээ...Гадаа цас орж байна...Яг л бороо шиг асгарч байна.



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax