Бөөрөнд чинь наалдахгүйгээс

Оосор бүч жолоогүйдээ углуургадаад
Орчлон хорвоог зүрхээрээ хүүлэн
Хэн нэгний төлөө үхэх тийм дурлал
Одоо үед хэн нэгэнд байгаа болов уу
Байхгүй дээ байхгүй
Багтахгүй гэсэн сэтгэлдээ
Мөнгөнөөс бусдыг өрчихөөд
Бараг л сарнаас зүүгдээд
Чам дээр гүйгээд очихоор
Тийм л богширго шиг явдалаар
Тэнэгхэн би чамд дурласан
Тэглээ гээд би яасан юм
Тэвнэ залгиад сэтгэлээ зүхэх бодолтой ч
Тэвэрч гацхан үнсээд зүрхээ сугалах халууралтай ч
Бөөрөнд чинь наалдахгүйгээс хойш
Чулуунд даруулахаар гуниглалтай ч
Бүлээн биеэ хөргөлгүй
Дөрөв дахь хавартайгаа учирав даа
Хэн нэгний төлөө үхэх
Ганцаардал, гансрал, солиорол надад байсанаас
Хэн нэгний төлөө үгүйрэх
Эрүүл ухаан, энхрий зүрх байсангүй ээ
Бичсэн: ulaankaa | цаг: 14:29 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих