Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-05-09
Тань шиг хүү төрүүлчихээд
11116115_1635735773324263_964375700_n 

Ааваа
Хаана байгаа таны тэр газарт
Хэзээ ч юм хорвоогийн нэг л өдөр
Хун шувуу болон хошуу сунган очоод
Хүн болж дахин төрөхгүйгээр 
Хос хун болон тантай хамт мөнхөрнө

Ааваа
Хаяг ч үгүй, Хашааны дугаар ч үгүй
Хэнд ч хэлээгүй тэр газарыг чинь
Хэзээ нэгэн өдөр би хоосноос олж очоод
Байгаагүй өдөр бүрийн тань тоогоор
Борооны дусал цуглуулаад 
Тэр цугласан дусалаа
Нуур болгон мэлтэлзүүлнэ

Ааваа
Тэр нуурандаа би
Тантай хамт хөвнө
Тэгээд ээжийн тухай
Танд ярьж өгнө

Үс нь хэрхэн цайсныг
Өөрийг тань үгүйд
Дээлийх нь энгэр хэрхэн норж байсаныг
Миний нулимас ч бас зүрхийг нь 
Хичнээн ихээр цоолсоныг
Мөөм нь хэрхэн жижгэрч 
Таны төсөөлөөгүйгээр өтөлсөнийг
Танд би ярьж өгнө

Ааваа
Мөнх бусын хорвоогоос би явахдаа
Мөрийг тань арилгахгүйг хичээн амьдарснаа
Далавчин дээрээ зурж очоод үзүүлнэ

Мөнхийн тэр газарт чинь 
Үүрд үлдэх болохоор

Мөнхөд танаас хагацахгүй
Хос хун болох болохоор

Хүн байх  үедээ
Тань шиг хүү төрүүлчихээд
Хөвж буй нуурынхаа 
Хаягыг бас л
Хэлж өгөхгүй

Яг тань шиг







Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax