Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-06-08
Гутал ч үгүй, гуниг ч үгүй

Гунхаж ганхсаар би
Гэртээ орж ирлээ
Гуниг гэдэг донтон
Гуталнаас зүүгдсээр бас л ирж

Гутал гуниг бид гурав
Хэдэн ч бороонд норов

Утсан амьтай улаан гуниг
Ул нь салдаггүй хар гутал

Шал таазанд хавчигдсан
Шал тэнэг цонх
Шарыг минь малтан 
Чулууд гэж савчина

Хөлийн хуруу бас зүрхээ чөлөөлөөд
Харсан ч үгүй онилсон ч үгүй савж орхив

харин би маргааш гутал ч үгүй, гуниг ч үгүй

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax