Тэнэмэл хар салхи ч үгүй

Орчлон тэр чигээрээ цав цагаан өнгөтэй бол яасан уйтгартай
Тэртээ дээр хар цэг тодрохгүй
Тэрээр ойртсоор шувуу болон ганганахгүй
Бөхийж, бас ургах ширхэг зэгэл өвс үгүй
Тэр өвсөн дунд шувууд өндөгөө дарахгүй
Өглөө бүр орой бүр өсгийг минь элээдэг
Хар зам ч байхгүй
Тэр замаар түмэн удаа унаж босон алхах
Алдаа оноо ч гарахгүй
Хайрлаж, хайралсандаа шаналж шаналсандаа унагадаг
Ширхэг бараан нулимас ч үгүй
Тэр нулимасыг хатаах
Тэнэмэл хар салхи ч үгүй
Орчлон тэр чигээрээ цав цагаан өнгөтэй бол
Цээжин дотор хөндүүр үүсэж
Тэр хөндүүр зайнд
Алаг эрээн аваа өгөөтэй
Амьдрал ч оршихгүй
Хувьхай цагаан орчлон байсан бол
Хувиа хичээсэн, хуурамч бас хувирдаг
Нүдний өнгийг ч олж харахгүй
Бичсэн: ulaankaa | цаг: 16:19 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих