Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-06-28
Эзэн хаанаар хэн тодров?
      Аягүй "гоё" ардчилалтай энэ улсаа манайхан өөрсдөө муулаад эндээс явахыг хүсээд, явсан нэг нь ирэхийг хүсэхгүй байгаад би ерөөсөө гайхаад байх юм.
Хэн ч бай юу ч бай юунд ч үл хамаарч, юунд ч яаж ч захирагдахгүйгээр өөрөө өөртөө ОНЬС, ГЭГЭЭН, ДАРЬ ЭХ, БАЯЖУУЛАГЧ, ЭНЭРЭГЧ гээд л есөн шидийн гоё алдар өгөөд алдарших ийм сайхан эрх чөлөө манайд байна шүү дээ. Заавал хөлсөө урсган, ухаанаа уралдуулан хэдэн олон жил хөдөлмөрлөж төрөөс ч бай түмнээс ч бай шагнал, алдар гавъяа хүсэн насаа элээх хэрэг алга. юун яасан төр засаг, хууль дүрэм, бодит байдал эрүүл оюун ухаан. 

     Өгдөг нэг нь өгөхгүй ч төрсөн биеэ тольдож байгаад л, төрмөл бодол хальт эргэлдүүлээл гоё гуншин өөртөө олгочихно. Хамгийн сайхан нь хаа сайгүй хэн нэгэнд хэдэн өдөр чихэнд нь шивнээд, бүр болохгүй бол хэд том хашгирч гүйгээд л хүмүүс итгэж эхэлнэ. Төр нийгмээс бүтдэг гэдэг. Харин тэр нийгэмийг бүтээдэг ийм "хөөрхөн" итгэмтгий  ард иргэд өөрийг нь дагаад эхэлж байхад хэн үгүйсгэх юм. хэн ч үгүйсгэхгүй. "Хөөрхөн л ардчилал, "инээмээр" сайхан эрх чөлөө шүү. 

     Тэртээ тэргүй түрийвчээ далаад ч мөнгөтэй болчих юм чинь ажил хийж амь биеэ зовоогоод ч яахын. Мөнх тэнгэрээс дуудлага аваад оньс моньс эргэлдүүлж мандуулаад л эрт урьдын эзэн хаанаа тодруулчих юм чинь төр засагтай байгаад ч яахын.Дэлхий даяараа Чингис хааны онгон энэ тэр олох бүүр ч цаашаа зүгээр. Над мэтийг амралтын өдрөөр номонд толгойгоо шургуулаад мунгинаж байх зуур л амьдаар нь тодруулчихаж байхад.
     Өөрөө гоё гуншин зохиогоод л үй олон хүнээр хурайлуулж чадаж байгаа юм чинь хууль дүрэмтэй байгаад ч яах юм."Гоё" л байна шүү дээ. Ийм сайхан ардчилал, эрх чөлөө өөр хаана байх юм бэ? хэн хаана ингэж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж үй олноороо бөөгнөрч эцэст нь үхрийн баас шиг саримдаглаж чадах юм бэ? хэн ч чадахгүй. Харин манай Чингисийн Монголд бол хэн ч байсан чадна.
Ингэхэд Чингис хаанаар хэн тодров?
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax