Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-08-29
ӨӨРТӨӨ Л ТААЛАГДАХААР ХАЙРЛАНА
 
11938082_1002277899803226_350308537_n

Заримдаа би өөрөө зүрх сэтгэлгүй болж байгаа мэт санагддаг. Хайрлахгүй бас догдлохгүй. Гэхдээ хайрлуулахыг, бас хайрлахыг хамгийн их хүснэ. 
Ганцаардана.... газлуурах дөхнө. Зүрх сэтгэлээсээ өнгө, үүр, өр сэтгэл хайна. Эрэл мухардана. Эргээд л өнөөх гунигтай ганцаардмал нүдээ харна. 

Юунаас ч үл зугатах атлаа юунд ч үл зүрхэлнэ. Түмэн хүний дунд эргэлдэх авч тархин дотроо өнөөх л ганцхан бодолтойгоо. Хүнгэнээд явдаг ч буцаад ирдэг галт тэрэг шиг би бас миний доторх хүн. 

Ер нь заавал хэн нэгэн сэтгэлд байж, бас хэн нэгэнтэй амьдралыг туулах ёстой гэжх хэн хэлсэн юм бэ. Өнөөдрөөрөө ингээд ч ганцаараа байхад гуниглахаас өөр, жиндэхээс өөр зовлон юу байна гэж. 

Амьдралд хүн яг л мод шиг ургаж, хагдарч, дэлбээлдэг. Шувуу шиг далавчгүй ч жаргал хүсэл шунал нь үргэлж шувуу шиг нисдэг. Бороо шиг аcгарч гол шиг урсдаг. Далай шиг нам гүм ганцаарддаг ч нэг л өдөр давлагаа шиг үсчин уурсдаг. 

Аяга шиг хагарч, кофе шиг буцална. Дараа нь мансууран тайвширна. Сэтгэлгүй зүрхээ хэнд ч үзүүлэхгүйгээр...Харин дараа нь эргээд тэр нуусан зүрхэндээ бүдэрнэ.

Энэ эргэлтэн дундаас юу эрнэм бэ. Ямар нэгэн зүйл олоод жаргана гэж хэн хэлээд байгаа юм гэж өөртөө өөртөө хэлнэ. 

Хайр надад ирнэ гэж итгэх ял надад байхгүй. Айн Рэндийн бид амьд хүмүүс зохиолын Кира Аргунова шиг дурлаж бас хагацаж, бас хэнд ч гай тарихгүйгээр өөрөө өөртөө л таалагдахаар хайрлаж би чадна. Байгаа тийм галзуурал, тийм зориг... надад байгаа. 






 

Сэтгэгдэл:


Харин тийм ээ мандтугай ярзайтал инээх нтр гэж хэлж байгаа ч дотроо шал өөр байдалтай л байнашд. Ядаж байхад өнөөдөр өөрийнгөө ямар тэнэгийг мэдээд нэг бодлын бүүр цагаандаа гарсан л юм болж байна дөө...
Бичсэн: xvv цаг: 22:04, 2015-09-01 | Холбоос | |


Нээрээ би. Сайхан л байна. Ганцаардалтай архидаж гунигтай болзоод л баярлах эрх чөлөө мандтугай ХҮҮ
Бичсэн: ulaankaa цаг: 13:31, 2015-09-01 | Холбоос | |


Нээрээ энэ зураг чи өөрөө юм уу? Үзэсгэлэнтэй бүсгүй байна. ирмэх
Бичсэн: xvv цаг: 23:15, 2015-08-31 | Холбоос | |


хэхэ гоё дотно санагдлаа... Одоогоор бас нэг иймэрхүү сэтгэл санааны байдалтай байгаа болохоор. Ханьтай гоё байна баярлах

Үнэндээ хэн нэгэнтэй дотно болохыг маш их хүсэж байгаа хэрнээ нэг хүнийг зүрхнээсээ гаргаж чадахгүй. Яг сайхан мартцаан гээд явж байтал зүүдэлж энэ тэр тэнэгтээд л. Гэхдээ угаасаа дууссаан гээл өөртөө хэлээд. Эхэндээ ч өөрөө өөртөө таатай байвал болоо гэдэг байсан чинь одоо сүүлдээ өөртөө ч энэ байдал маань таалагдахаа больж байна дөө... За гэхдээ ч нээх муу ч юм бас байхгүй болохоор бас зарим талаар эрх чөлөөтэй сайхан л юм дөө хэхэ
Бичсэн: xvv цаг: 23:14, 2015-08-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax