Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-09-01
Би салхи болох нь үнэн
1441097618 
Ээжийн хэвлийд бүрэлдэн
Эх дэлхийд унасан минь үнэн
Эргээд өд шиг хөнгөрч
Эрээн мяраангүй хязгааргүйд хөвөх минь үнэн

Өчигдөр надаас зугтан
Уулын цаагуур урссан нар
Өглөө улайсаар 
Шингэж орсон тэр газраасаа
Ширэв татан гарч ирэх нь үнэн

Маргааш хийсэх навч
Өнөөдөр шарлах нь үнэн
Мартаж чадсангүй ээ гээд 
Чи худлаа шаналсаар
Өд нь зулгарсан тахиа шиг
Хүрч ирэх нь үнэн

Ганцаардлыг минь үзэн ядсаар 
Ганц ч шүлгийг минь ойлгоогүйдээ
Намайг л зөвхөн буруутгасаар 
Насаа тоолон өөр бүсгүйн бэлхүүсээр тэвэрсээр
Өвгөрөх насруугаа цахилах чинь үнэн


Өглөөгүүр гуагласан хэрээ 
Өдөр өдрийн туулж буй бүхнийг минь
Гурван зуун жилийн дараах 
Хойд төрөлд минь шингээхээр
Гялтгар нүдээ цавчихгүйгээр 
Намайг ширтэн 
Утасны шон дээр өнждөг нь үнэн 


Ээжийн хэвлийд бүрэлдсэн минь үнэн
Эх дэлхийн өлмийд 
Мөнхөд тэнгэр ширтсээр шингэх минь үнэн

Маргааш хийсэх навч
Өнөөдөр шарлах нь үнэн
Магадгүй би түүнийг хийсгэх
Салхи болох нь үнэн 




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax