Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-10-19
ЭР ХҮН ЧИ НАД ДЭЭР ИРНЭ
 1445247102
Ирнэ чи надад ирнэ
Ганцаардсан өдөр бүрийн минь тоогоор 
Одод шиг хязгааргүй 
Одод шиг мөнхөд хамт орших ханьсал тээсээр чи над дээр ирнэ

Ирнэ чи над дээр ирнэ 
Мөрөөдсөн дүрслэл, зураглал, дүр төрхийг амилуулах гэж
Үлгэрийн ханхүүгийн дүрээр, үхэшгүй баатарын дүрээр, 
Үгүй болохгүй бас хаяж орхихгүй
Мөнхийн бат уул, цайз, урлагийн хан тэнгэрийн дүрээр чи над дээр ирнэ 

Ирнэ чи над дээр ирнэ 
Инээгээгүй мөч бүрийн минь хорыг гаргах гэж 
Мөнхийн ус шиг хайрыг зүрхэндээ хундагалан 
Мөнгөн цагаан сар шиг гэрэл гэгээ үүрсээр 
Анх удаа мандаад дахиж хэзээ ч жаргахгүй
Алтан нарыг сэтгэлдээ мандуулсаар 
Тэнгэрт байдаг бурхан шиг
Тэвэрч хайрладаг асан аав шиг 
Тийм л ариун хувь заяа болон чи над дээр ирнэ

Ирнэ чи над дээр ирнэ
Надаас өөр хүнгүй хоосон байшинд 
Намайг дахин ганцааранг минь байлгахгүй гэж
Надаас бусад нь олуулаа гэрэлтэй цонх, гэрэлтэй гэрүүдэд
Надаас өөр гунигтай хүнгүй бүгд баярладаг баяруудаар 
Цасан өвгөн болон бэлэг барьсаар 
Цагаан хадаг барин байшингаа зочдоор дүүргэн
Миний өмнө цагаан суварга болон чи надад ирнэ

Ирнэ чи над дээр ирнэ
Хүлээлсэн он жилүүдээр минь чөдөр зангидсаар
Хүлээлт гэдэг уйтгарыг
Зангидсан чөдрөөрөө чөдөрлөчихөөд 
Алсаас биш аргамжааны газраас
Адуучин хархүүгийн дүрээр
Чи над дээр ирнэ 

Ирнэ чи над дээр ирнэ 
Хүссэн бодол бүрээр минь хүн бүтээж амилуулчихаад 
Тэр амилуулсан дүрдээ өөрөө шингэж уусчихаад 
Ууссан тэр бүтээлээ бэлэг болгон баадагначихаад 
Өмнө минь чи эр хүсэл болон 
Өмнө минь чи эцэг минь болон
Өмнө минь чи эр цэрэг болон
Өмнө минь чи өлгийтэй жаал болон
Өмнө минь чи эрлэгийн илч болон
Өмнө минь чи эр нөхөр минь болон ИРНЭ
Ирнэ хэн нэгэн ЭР ХҮН чи над дээр ирнэ




Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax