Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2015-11-03
Дотогшоогоо хөлчүүрхэх би дуртай
12200549_1033445480019801_2057260411_n
Гадаа бүрхэг байхад би дуртай
Ганцхан ялаа бээрэн байхыг удаанаар харах би дуртай
Олон хүнтэй уушийн газарруу
Орь ганцаараа орж суугаад 
Ганцхан зүгт галзуу мэт ширтэн
Гар гэж хөөтөл нь дотогшоогоо хөлчүүрхэх би дуртай

Нар мандаж гэгээ ихэсэх тусам
Ганцаардалдаа улам илүү шунаж
Хөшгөө таг битүүлж харанхуйлаад 
Хөшсөн мэт өдөржин хөнжилдөө хэвтэх дуртай

Дурлаж явсан хайрлаж явсан залуу
Дурандах мэт өөдөөс ширтэн алхахад нь 
Нүдээ зөвхөн газарруу шигтгээд 
Нүүрэндээ баг зүүсэн карнавалын бүжигчин шиг
Үг гээх байтугай харах ч хүсэлгүйгээр 
Өнгөрч одоод алсран одох би дуртай

Таних танихгүй олон харцанд
Тасдуулах мэт ээрэгдэхээс зугатаах би дуртай
Танил нэгэн хоолой
Гуниг гутралаа урсган намайг л гэж ирээд
Тарж одсон зовлонгоо цуглуулан тоочиж
Тарааж, дахин мартан тайвширахад нь би дуртай 

Гудамжаар дүүрэн баяр бялхаж
Гуниг гутралаа үргээн хүмүүс баярлахад
Харин би гэртээ хар кофе оочин 
Хамгийн дуртай навсархай номоо дахин нэг үлгэн 
Хуудас бүрт нь тэмдэглэсэн хачин дуртай үгсээ
Хуруугаараа даран үгээр ханьсах дуртай


Хүмүүст уйтгартай ч, намайг галзууруулдаг дуугаа сонсоод
Хүн үгүй, худал хуурмаг үгүй ганихрам газарт очоод
Зөвхөн хатсан навчсыг, буриглах усыг, хагарсан чулууг, ганганах шувууг хараад
Зөвхөн тэндээ л үүрд үлдмээр санагддаг хүсэлдээ би дуртай

Нуурын эрэг дээр ганц модон байшинтай болох
Тэр байшингийхаа тавцан дээр өдөржин суугаад 
Тамхи шоглон, бас үзэг цаас зовоон
Өдөржин магадгүй бас шөнөжин
Өөрийнхөө тухай үлгэр бичин
Нөмөрсөн ноосон бүтээлгэндээ
Нүгэл хилэнц, энэрэл илчээ шингээгээд
Үлдсэн амьдралаа үдэх
Үйлийн үргүй ганц мөрөөдөлтэйдөө...
Тэр мөрөөдлөө биелэхийг хүлээн
Тэсч яддаг ч 
Өдөр хоногийн тоог ч 
Өөрийнхөө насыг ч мартаж орхидогтоо би дуртай 



Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax