Маргааш ирэхгүй байж мэдэх тоо

Үүлнээс би өөрийгөө олж харж чадахгүй
Үүл гэдэг юу ч үгүй хоосон
Үхэгсдийн ертөнцөд би өөрийгөө олж танихгүй
Үхэл гэдэг бас л хоосон зүйл
Өнөөдрөөс би маргаашийг дурандаж чадахгүй
Маргааш гэдэг нь
Магадгүй маргааш ирэхгүй байж мэдэх тоо
Өөрөөсөө би юуг ч гээж чадахгүй
Би гэдэг нь танихгүй нэгэн
Бас намайг удирддаг ухаантай эрхтэн
Үүл бол
Ус, цас, бороо
Бас амьдрал
Үхэл бол
Нулимас, гай, гавъяа
Бас амьдрал
Өнөөдөр бол
Би чи хэн нэгэн
Бас амьдрал
Бичсэн: ulaankaa | цаг: 19:17 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих