Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2016-04-30
Тэр бүсгүйн тухай
13140566_1139219576109057_938341960_n

Яагаад үргэлж гунигладгийн чинь талаар
Гуниглахаараа илүү үзэсгэлэнтэй болдогийн чинь талаар
Инээд чинь яагаад ийм хол байдгийн тухай
Инээхээрээ ихэмсэг хийгээд
Илүү нууцлаг болдогийн чинь талаар
Зүүдлээд сэрэхээрээ яагаад тийм баяртай болдгийн чинь талаар
Зүүдэлсэн тэр зүүдээ ярих
Яагаад тийм дургүйн чинь талаар

Тэнгэрээс дээр амьдрал бий гэж
Тэнд хэн нэгэн чамд зориулж
Төгөлдөр хуур эгшиглүүлдэг гэж
Үдэш бүр надад итгүүлдэгийн чинь тухай
Үүргэвчээ үүрээд тийшээ явахдаа
Намайг хэзээ ч дагуулж явдаггүйн чинь тухай

Ганцаардалтай яагаад сүүлэрдэгийн чинь тухай
Ганцаардхаараа яагаад
Аз жаргалтай болдогийн чинь талаар
Удтал толь ширтэн гөлөрдөгийн чинь тухай
Өөрийнхөө уйтгарт царайг хэзээ ч таньдаггүйн чинь тухай

Надаас хэзээ ч уйддагүйн чинь талаар
Надаас бас тэр
Тэнгэрийн хөгжимчнөөс өөр
Хэнийг ч таньдаггүйн чинь талаар...Энэ бүгдийн талаар

Хэзээ ч намайг мэдэж чадахгүй гэж
Тэр надад хэлсэн
Хэн ч  түүн шигээр
Намайг хуурч
Чадахгүй гэж
Тэр бас надад хэлсэн


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax