Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-01-19
Энгэрт нь шигдэхсэн...Аавынхаа
020      
     
Өнөөдөр аавыгаа саналаа. Заримдаа хэт их баярласан, эсвэл сайн сайхан зүйл болсон үед аав минь амьд, дэргэд минь байгаад намайг харсан бол гэж санаж самсаа шархиран үгүйлдэг бол заримдаа хүнд хэцүү зүйл тохиолдох үед аав минь дэргэд байгаасай, туслаасай, зүг чигийг минь зөв зааж өгөөсэй, гомдлоо нимгэлж эрхлэх юмсан гэж харуусан уйлдаг. 
     Ай сайхан аав минь дээ...дутуу амьдарсан он жилүүддээ харуусан дээд тэнгэрт гуниглан суугаа болов уу. Аль эсвэл туулж өнгөрүүлсэн 50-хан жил нь түмэнд алдартай хэвээрээ өдийг хүртэл хүндлэгдэн явааг хараад "Би ганц олдох амьдралынхаа цөөхөн жилүүдийг хүн шиг амьдарч өнгөрүүлжээ хэмээн  амар амгалангийн ертөнцөд тайван нойрсоо болов уу.
Гэхдээ л...Аль нь ч байсан гэсэн аав минь эзгүй сар өдрүүд, цаашид ч үргэлжлэх олон олон он жилүүд миний сэтгэлийн бэтгэрэл, харуусал гунигийг минь нимгэлж яахан барах билээ. 
Гадаа тачигнаж буй өвлийн дүн хүйтэн шиг сэтгэл минь ааваа санан царцчихдаг. Өнөөдөр тийм нэг царцмаг өдөр байлаа. Ааваа таныгаа мөн ч их санах юм даа.
Аавынхаа энгэрт шигдэн, зөөлөн үсийг нь илж дулаахан харцанд нь сэтгэлээ зөөллөн, хайраа, зүрхээ шингээн удаан гэгч нь үнсэхсэн


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax