Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-08-03
Навчис амирлах нь
      Салхи хүчээ гайхуулан исгэрэхэд навчис гунигийн аяз эгшиглүүлэн сэрчигнэнэ. Хүмүүнд баяр баясал төрүүлэн зуныг ногооноор будсан навчис, намрыг ч бас гомдоохгүй гэсэндээ шар өнгөөр биеэ чимнэ...Төдөлгүй тэр намар бид хоёрын гунигийг тээсээр мөчрөө үлдээн нисэн одно.
Өндийх тэнхэлгүй болсон ч өвлийг угтан цастай болзох гэж зарим нь мөчиртөө чаргууцалдан азнадаг. 
     Моддоосоо саламгүй тэдний богинохон хувь заяанд гашуудсан бороо царцсандоо цас болон дээр нь буун амирлуулдаг биз ээ. Орчлонд олон намрыг нэг өнгөөрөө угтаж бас үддэг хүмүүний хувь тавьланд бахдах нь навчис унах намуун чимээ ажгуу.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax