Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2017-10-31
Би өөртөө эргэн ирж байгаа
     Заримдаа бүх юм хуурамч санагддаг...бүр жинхнээсээ хуурамч ч байдаг. Сэтгэл эмтэрдэг өвддөг, Хамгийн чухал нь тэвчих хэрэгтэй.., Тэвчиж өнгөрүүлж буй цаг хугацаа бүрийг эрүүл ухаанаар даван туулах..,Бас уучлалт...уучлалт гэж юу  вэ гэж үү.
     Уучлал бол бүхнийг мартахад туслана. Хуурамчид, өнгөрсөнд шархлахаа больж мартана гэдэг нь амар тайван бас дахин өөрөөрөө амьдарч эхлэхийн ...бүр ирээдүйд иргэн ирэхийн эхлэл. 
     Мөн итгэх.., Итгэх сайхан. Энэ амьдралыг итгэл уртасгадаг. Бас итгэл дээр ургадаг. Амьдралд инээд хөөр, учрал бүхэн үргэлж ургаж бас цэцэглэж байх ёстой. Гэхдээ хатах ёсгүй.
     Итгэл, Хайр, Уучлалт, Хичээл зүтгэл, Сайхан сэтгэлийг биедээ тээж явахад амьдрал хэзээ ч хатахгүй... дахиад л уучлал...Уучлал бол ирээдүйд иргэн ирэхийн эхлэл...Тийм ээ би ирж байна..өөрөө өөртөө..сэтгэл зүрхэндээ...Бас ирээдүйд
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax