Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-08-15
Цас орохоор би ирнэ
39277226_2013614958669510_7964775013708464128_n

     Эхийн сэтгэл шиг, аавын түшиг шиг.., бас зураг шиг, дуу шиг, яруу найраг шиг хужиртын өдрүүд. Өвс ургах чимээ
ч сонсогдох мэт нам гүмээс би сэтгэлээ угаах их анирыг олж авсан юм. 

Хажууханд минь халуун гол шаргилж, хөлөн дор минь зүлэг чийгтэнэ. Бороо хэзээ ч ороогүй юм шиг нар гарч, нар хэзээ ч гарахгүй юм шиг манан суунаглана.

     Арван тавны сар урд уулын оройгоос зулын гэрэл шиг гэнэт бадамлан цэлийнэ.  Сар намайг, усыг, уулыг, амьтадыг, хужиртын сууриныг бүхэлд нь тэврэн асгарна. Мартаад удсан амар амгалан, бишрээд ханамгүй байгалийн гоо үзэсгэлэн...хамгийн сайхан нь удтал дотроос минь урсан зовлонт бодлууд тэр сарны туяанд угаагдан бас тэр өдрүүдэд асгарсан борооны усанд урсан арилнам. 
Сэтгэлээ чөлөөлсөн аз завшаан маань намайг энэ нутагт чөдөр шиг аргамжсан юм. Адуу тургилах, ангир гунганах, сарлагын тугалын туурай тачигнах, бог мал майлалдах.., үүнээс өөр чимээ би мэдрээгүй...Дахиад би энд ирнэ. Цас орохоор ирнэ. Цас лавсан орохыг харна. Цаг хугацаа дахин хэрхэн зогсохыг мэдэрнэ. Цас орохоор би ирнэ. 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax