Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2018-10-12
Мартуулж өгөөч
Хайрт минь...чамайгаа санаж байна. үнэрийг чинь, тэврэлтийг чинь, халуун дулаан үгсийг чинь, бас халамж хайрыг чинь. Зөөлөн үнсэлтэд чинь нар гийдэг байснаа, зөвхөн миний төлөө гэсэн сэтгэлд чинь хайлдаг байлаа. Инээмсэгллээр нүүр минь дүүрч, хайраар зүрх минь бялхдаг байлаа. Чи минь надад яг зун шиг дэлгэрч ирсэн, бас өвөл шиг хатуу хөтүүг хамтдаа туулсан, хавар шиг л нэг нэгэндээ уусаж дэлгэрсэн, нэг л өдөр тэр бүхэн навч шиг хатаж, намар шиг хоёр тийшээ хийсчихсэн. 
Одоо ...одоо харин нэг л зүйлийг хүсэж байна. Энэ бол сэтгэл, тархи, зүрхэн дотор байгаа чамайг навчистай хамт хийсгэх. Бодлоосоо чамайг борооны ус шиг урсгах. Бүхий л цаг хугацааг ззөвхөн чамайг мартахад зарцуулж байна. Залхаж байна. Хүлээлтээс ганцаардлаас, өөрийгөө хүлчихсэн энэ шаналалт хайраас. Навчгүй мод шиг ганцаардаж гунихаас, залуу насаа баяр жаргалгүй, хайргүйгээр, хэнээр ч хайрлуулахгүйгээр өнгөрүүлж өнчин хус шиг хатаж байгаадаа шаналж байна. Ганцаардаж байна. Чамайг мартуулж өгөх эм байвал уумаар байна. Бурхан өршөөг. 
Сэтгэгдэл:


хэ хэ хэ бас л эвгүй эмо хүн байх нь
Бичсэн: Зочин цаг: 16:08, 2019-05-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax