Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-02
Бүгчим
Тэнгэр өөд харж түүний гайхамшигт өнгүүдийг имрэх гэтэл өөдөөс саарал бас бүгчим угтлаа. Амьсгаагаа өөртөө хадгаллаа. Харин харцаа зүрхэндээ нуучихлаа. Хэзээ ч юм бэ мэдээж дахин тэр улаан тэнгэрийн шүр сувдаар дарс нэрж ууна. Хүн бүхэн миний сэтгэлээс тэр улаан дарсыг амтлах тэр агшинд би өнөөдрийн бүгчмийг эргэн санана. Саарал надаас юу ч үл хүртэж зүрхэлнэ. Учир нь сэтгэл минь улбар шар далайн дунд үдшийн сартай болзож байгаа учираас тэр. Үзэсгэлэнт өнгө будгаараа ихэмсэг миний өмнө зам бариж өгнө гэж амласаны чинь хариуд тэнгэр чамдаа би бороон дуслаар гүүр урлаж өгнө өө. Маргааш уулзая би чамтай. тэр үед чи бүгчимтэй битгий амраглаарай. 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax