Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-07
Чиний зүрхнээс бусад нь
 Ширүүн бороон дундуур

Чиний зүрхийг гартаа атгаад

Чив чимээгүй бас догдлонгуй

Чичирсэн гайхшралтай хэсэг алхсан

Тэр бороон дусал

Яг чиний дурлал шиг

Тэр тэнгэрийн дуу

Яг чиний инээмсэглэл шиг

Тэр аянга цахилгаан

Яг чиний харц шиг

Тэр дараах солонго нь

Яг чиний амлалт шиг

Алгаа алгуурхан нээлээ

Атгахан зүрх чинь

Арилж одлоо хаа нэгтээ

Цээжин тушаа халуу дүүглээ

Чиний мартаж орхисон хайр

Чихэнд минь би энд байна гэж шивнэлээ

Ширүүн бороо зогссон тэгээд л

Чиний зүрхнээс бусад нь

Ерөөсөө нороогүй байсан

Сэтгэгдэл:


wow
vnheer ih taalagdaw ярзайтал инээх
Бичсэн: orhoo цаг: 18:00, 2011-10-02 | Холбоос | |


Баярлалаа b.o
Бичсэн: ulaankaa цаг: 16:10, 2011-09-16 | Холбоос | |


bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 11:58, 2011-09-16 | Холбоос | |


hi. chi galzuu yumaa. taalagdaj baina. tansag yaruu ug chin i daanch denduu baina. khairtai shuu. b.o.
Бичсэн: Зочин цаг: 23:25, 2011-09-15 | Холбоос | |


hi.chi galzuu yumaa.taalagdaj baina. tansag yaruu ug chini daanch denduu baina. khairtai shuu.
Бичсэн: Зочин цаг: 11:39, 2011-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax