Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-13
Нүцгэн
 Үргэлж уйлагнан
Үүл манангаар цэлхэрэх
Тэнгэр чи нүцгэн байна
     Үргэлж инээмсэглэн
     Үг гуйн царайчлах 
     Сэтгэл чи нүцгэн байна
Үргэлж соронздон
Гаж хүслээр мансуурах
Зүүд чи нүцгэн байна
     Үргэлж хайрлан 
     Уйтгараар нөмрөг нэхэх
     Зүрх чи нүцгэн байна
Үргэлж харах авч
Нүгэлийг ялгадаггүй
Нүд чи нүцгэн харалган байна
     Үргэлж шархиран
     Шүлэг болон төрөх
     Бодол чи бүгдийн өмнө нүв нүцгэн байна

Сэтгэгдэл:


Сэтгэгдлийг устгасан: ulaankaa хэзээ: 2011-9-14
Бичсэн: ulaankaa цаг: 00:04, 2011-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax