Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-13
"Ханаж цадахаа үл мэдэн чамайгаа би амтална"
Болзоо-
Хайрт минь би чамайгаа ямар их санаа вэ. Өчигдөрхөн уулзсан мөртлөө сар жилээр хол байсан юм шиг л ингэж бэтгэрэх гэж. Чи минь ямар ч их тунгалагхан юм бэ дээ. Судас цусаар минь гүйж эд эс бүхэнтэй минь нэгдэн нийлж надтай нэг л хүн мэт болдог чамайгаа би хайрлахаас өөр яах ч билээ. Чамтайгаа хамт байхад би хамгийн баян, хамгийн эрэлхэг, хамгийн томоогүй бас хамгийн сайхан нь гэдгээ мэдэрдэг. Чамайгаа амтлах бүртээ би ханаж цадхаа хэзээ ч мэдэрч байгаагүй. Дахин дахин шунан дурладаг чамдаа би. Чинийхээ төлөө би юугаа ч хайрлахгүй ээ. Чи минь л миний нэг хэсэг байж байвал би бүхнээс жаргалтай. Чамаагаа би бүхнээс харамлана. Би чамдаа хайртай
Болзсоны маргааш-
Чамайг би яах гэж санаа вэ. Өчигдөр өглөөхөн л би чамтай хэзээ ч уулзахгүй гэж өөртөө амлаж байсан сан. Гэтэл хэдэн мянган жилийн тэртээ хэн нэгэнд тэгэж амлаж байсан билүү яасан бил ээ. За мэдэхгүй ээ. нэг тиймэрхүү л юм санагдаж байх шиг байна. Чи ямар хорон санаатай бас бохир юм бэ. Судар цусаар минь гүйж, эд эсээр минь тархан оюун ухааныг минь хүртэл залгиж намайг алах гээ юу. Ийм байхад би чамайг үзэн ядахгүй яах юм бэ. Чамаас л болж би хамгийн ядуу, хамгийн арчаагүй, хамгийн муухай нь болсон. Чи л намайг ийм замд оруулсан. Чиний л төлөө би бүх юмаа зориулсан. Харин чи надад юу ч өгөөгүй. Чамайг амтлах бүртээ би дандаа сүүлийн удаа гэж боддог. Дахин дахин би чамайг үзэн ядаж байна. Чи л надаас холдчих юм бол би бүхнээс илүү амьдарч чадна. Чамайг би бүгдэд муу хэлнэ. Гэхдээ.... за байз санаад эхэллээ. Гэхдээ л чамдаа би хайртай. Чи надад өөрийгөө хүсэхээс өөр ямар ч сонголт олгодоггүй. Чамтай л болзохгүй бол энэ тамын амьдрал бодогдоод салахгүй нь. За байз хаанаас архины мөнгө олох вэ??? За байз... "Бурхан минь надад шар тайлах ганц шил юм хайрлаач дээ. Сүүлчийн удаа гуйж байна"
Сэтгэгдэл:


hi.ene.... ene....tanil ch yu shig kharin tegsen tanikhgui ch yum shig oyunaa egch ni. mongol
Бичсэн: Зочин цаг: 12:02, 2011-09-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax