Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-15
Дутаад байна
Гадаа нар гарахад
Гэрт сар тусахад
Ганцхан зүйл дутаад байна
     Зөөлөн бороо шивэрхэд
     Зүгээр л инээхэд хүртэл
     Зөвхөн нэг л зүйл дутаад байх юм
Эд хөрөнгө
Эрх мэдэл
Эр нөхөр
Аль нь ч биш
     Энгийн биш ээ
     Их зүйл
     Эцгийн минь үнэр л дутаад байна

Бичсэн: ulaankaa | цаг: 00:13 | Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: