Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-16
Зүгээр л зүрх минь сохорсон
Гэрлийн худаар шудраад өнгөрөх энэхэн хоромд би ямар ихийг бодов оо. Чи бас миний зүрх сэтгэлийн хооронд ийм жаахан дурсамж байна гэж үү. Мартаагүй л бол би бүгдийг нь яг л киноны кадр шиг санаад өнгөрлөө. Юу гээч нь болоод байна аа. Хамтдаа байсан цаг мөч бүр цагны сэрүүлэг шиг л сэтгэлд минь оршичихоо юу. За даа мэдэхгүй юм даа. Холдож бас мартахын зөн ч байж болох юм. Хүсээгүй биш зөндөө хүссэн. Дэргэд байхад нь мартахгүй гэж өөртөө амлачихаад жаахан л холдхоороо мартаж чадна гэж өөртөө тангараглахын. Энэ ямар учиртай сэтгэл гээч вэ. Хүсэл хясал хоёр нь нэгдчихээд...Хэзээ ч чамтай харц мөргөлдөхгүйгээр тийм шинэхэн болоод иргээд ирэхсэн. Магадгүй энэ хайр байх аа. Зүгээр л дурлал гэж андуурсаар байгаад одоо бүр өөрийгөө ч хорьж дийлхээ байлаа. Гэрлийн хурдаар би чамд дурлаагүй. Зүгээр л зүрх минь сохорсон юм шиг байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax