Түлхүүрийн чимээ шажигнаж
Гэрийн хаалга хяхтналаа
Хөлийн чимээ тог тог
Хувцасны өлгүүр шиг шаг
Хэсэг зуур нам гүм
Гэрийн шаахай чат пат
Унтраалга чаг
Угаалгын өрөө
Усны шоржигноон
Дахиад л нам гүм
Даамай их удлаа
Буйдан шажигнаж
Телевизор аслаа
Бугуйн цаг чаг чаг
Бундан зүрх
Түг түг
Хурдан боловч
Бүр ч их удлаа
Хивсэн дээр чирэх
Хөлийн чимээ ойртлоо
Өөрөө би
Амьсгалахаа мартлаа
Өрөөний хаалга
Үл мэдэг нээгдлээ
Өр зүрхний санаа алдалт
Зүрхэнд шигдлээ
Өнчин ганц нулимас
Нүднээ туслаа
Уур цухал
Цонхоор нислээ
Уучлал хайр сарнаас ирлээ