Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-21
Амьдраагүй тэгээд яасан юм бэ?
      Үдэш нь урвайж унтсан ч бай хамаагүй өглөө бүр би ув улаан анхны нарыг хардаг.  Энэ амьдраагүй биш яасан хэрэг вэ?
     Хязгааргүй мэт үргэлжилэх амьдралын өч төчнөөн жил амьдарч амжаагүй ч уйлж инээж хорин хэдэн жил атгахан ч атугай хэмжээний зайд мөр минь үлдсэн л байгаа. Энэ бас л амьдрал биш үү.
     Өнөөдөр хүний дээдтэй тааралдаад маргааш адгийн муу санаатантай, бүр нөхөрлөтлөө тийм санаа сохортой явж үзлээ. Алдаа оноо нь зэрэгцээ л биз. Энэ бас л алаг амьдралын нэг мөн биш гэж үү.
     Дэггүй зангаар хүнд дурлаж дэрэн дороо зургийг нь хадгалдаг байсан хонгорхон насаа би аль хэдийн буртаг суусан ихэмсэг зангаар сольчихсон. Энэ бас л амьдрал л юм шиг байна лээ уг нь.

     Өдөлж гүйцээгүй хараацай адил өндөг шиг насандаа хав халуухан аавынхаа өврөөс хагацаж, хамхуул шиг зовлогоо даахгүй хэсэг хийссэн. Энийг амьдрал гэхгүй хүн надаас лав тэнэг байгаа.      Уураг сэтгэл нь бөхдөггүй хайртай ээжийнхээ хайр шингэсэн сэтгэлээр үргэлж өлгийдүүлж явна би яг одоо. Энэ жаргалтай амьдрал биш гэж үү.
     Хуримын улаан даашинз өмсөнө гэж дэндүү давриун мөрөөдөөд хэн нэгэн эрийн зүрхрүү хэлтгий сэтгэл урсгачихаад уучлалт ч гуйж чадахгүй буруу хараад үүрд арилсан маань алдаатай нэгэн амьдрал биш гэж үү.
      Нүдэн дээрээ хүртэл шүлгээ бичээд нүгэл нь ханхалсан нэгний өмнө асуулгүй уншаад өгчихдөг маань ч цадиггүй нэгэн амьдарал мөн дөө.
     Үүрд цатгалан, пица идэж вино шимэн цатгалддаггүй ээ.  Өлсгөлөн ходоодондоо ээжийнхээ гарын хоолны хачиртай хүсэл шидчихээд л мөрөөдлөөрөө жигүүр хийгээд мишка таллаж идээд гүйж явсан өдрүүд миний хамгаас илүү амттай амьдрал. Маргах хүн байна уу.
     Юу ч үзэж хаашаа ч хийссэн бай өөр дээрээ л эргээд  буудаг нэг тийм улаан зорилготой нэгэн улбар навч би амьдраагүй тэгээд яасан юм бэ.
Хундага дүүрэн амьдрал 
Өмнө минь цалгираад байхад
Ханатлаа ууж согтохгүй тэгээд
Хараагүй мэт үхэх хэрэг үү

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax