Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-22
Сүнснүүдийн тоглоом


Эрт урьдын цаг мэт

Эмгэн өвгөний нас шиг

Айл гэрийн явган хэрүүл адил

Аж төрдөг домог гэлтэй

Амьдрал гэдэг тоглоом байдаг

Тэр тоглоомоор сүнснүүд тоглодог

Тэмтэрч хүйсээ үзээд л

Тоглож эхэлдэг

Эр эмээрээ хослон тоглодог

Эзэмшил хогшлоороо

Гэр барьж нааддаг

Задарч залхуурвал

Тоглоомоо нураачихдаг

Засаад эвлүүлэхээр

Эргээд сэргэдэг

Тэр сүнснүүд амьдрал гэдэг

Тийм нэгэн дуусдаггүй тоглоомоор

Юу ч бодолгүй

Нүдээ аньсаар

Юу юугүй

Хөхрөлдөн нааддаг

Хүн гэдэг зөөлөн тоглоомоо

Хөсөр хаясан ч тэд тоодоггүй

Хадан хясаа шиг

Хогийн савруугаа

Харах ч үгүй шидэж орхидог

Гэхдээ л тэд хүнээр тоглох дуртай

Гэрлүүлж хосоор нь суулгаж тоглодог

Дундаас нь бас хүн үүсгэдэг

Дургүйгээ хүрхээрээ хаяж орхидог

Сүнснүүдийн тоглоомоор

Би шүлэг бичдэг

Бичсэний минь хариуд тэд надад

Буцах хугацаатай амьдрал гэдэг тоглоом бэлэглэсэн

          Зүг чиггүйгээр тэд одоо ч тоглож суугаа

          Зүрхээр минь наадахыг хүсч л байгаа


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax