Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-22
Өөрийгөө мартсан өнөөдөр

Үргэн үсчих шувуудын

Далавчны шуугианд согтоод

Урсан өнгөрөх усны

Нялуун үнэрт дургүйцээд

          Чийгтэн өмхөрөх моддын

          Үхэх өнгөнд баясаад

Чичрэн амьсгалах чиний

Хүсэл тачаалд уусаад

          Өөрийгөө мартсан өнөөдрийн

          Хором бүрт жаргал амтлаад

Үргэлжлүүлэн дахиад л

Мансуурахыг хамгаас илүү хүснэм


Бичсэн: ulaankaa | цаг: 01:33 | Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: