Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-24
Миний өнөөдөр
     Шөнө болсон байгааг мэдэж байна л даа. Гэхдээ л үүрийн сэргэлэн болжмор шиг сэтгэл гэгэлзээд...Нөгөө Энхзул гавъяатын дуулдаг "Сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг
 Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг... Нэг л тогтворгүй байх чинь"...да да да гэдэг шиг л байна. Ингэхэд өнөөдөр ямар ч урт өдөр байв даа. Юу юу ч болоод өнөгвөр бүү мэд. Үүрээр таван цагт босоод усанд орж байснаа, долоон цагт автобусанд суугаад явж байснаа, есөн цагт ёслолын жагсаалд оролцоод явж байснаа л сайн санаж байна.
     За тэгээд л арван нэгэн цаг гучин минутад өдрийн хоолоо идэх гээд хэсэг нөхдийн хамт зоогийн газар сууж байсан, арван хоёр цагт ядарсандаа болоод найзынхаа дотуур байранд очиж жаахан унтхаар явж байсан, хоёр цагт унтаад сэрж байсан, дөрвөн цагт гүйлтийн тэмцээнд оролцоно гээд зогсож байсан, гучин минутын дараа зүрхний бичлэг хийлгээгүй гүйлгэхгүй гэсэн үгийг сонссон.      Хамгийн сүүлд хүн тосож авах гээд  хүлээх зуураа онгоцны буудалын сандал дээр африк найз охинтойгоо мөр мөрөө дэрлээд музейн үзмэр шиг унтаж байснаа санаж байна.
     Үүнээс хойш яасан юм мэдэхгүй ээ. Ямар ч байсан яг одоо оюутныхаа байранд ирээд хуучин компютерынхээ ард сууж байна. Өнөөдөр яг л миний бүх насны амьдрал шиг, бас улаан номд  бичигдэх шахсан лап топ оо уншиж дуусахыг хүлээж суудаг шиг удаан бас урт өдөр байлаа.
     Сэтгэл гэгэлзэнэ гэснээс ээжээсээ хайр халамж ханх тавьсан мэссэж хүлээн авсан юм байна. Өдгөө өөрөө үр хүүхэдтэй болчихоод санаа тавиад сууж байх насан дээрээ доривтойхон шиг шөлтэй хоол хийж ид, дулаан хувцасаа өмс, ядарч болохгүй, мөнгөтэй юу, мөнгөөрөө хүнсээ сайн ав, өлсөж болохгүй гэсэн захидал бичүүлээд л ээжийнхээ сэтгэлтийг яг л жаахан байх үеийх шигээ зовоосоор байгаа би ингэхэд ямар насан дээрээ юу  хийж яваа хүн бэ гэж гэнэт бодов. Бодохоос цаашгүй ээ тэгээд.
     Гэгэлзсэний учир гэвэл зүрхийг минь түр зээлсэн нэгэн этгээд эзгүй хойгуур минь өрөө төлчихөөд эргэн харц тулгарахын ерөөл тавин захидал үлдээгээд явж. Даанч одоо бараг шөнө дунд болжээ гэж. Өрөө төслөндөө гоморхоод давсандаа эртхэн шиг явсан биз. Дахиж л хүнд зүрхээ зээлдэх юм биш. Дахин дахин амьдралын зүүг тоолон, эврээ алдсан тэмээ шиг эзэнтэй сэтгэл горьдсоор байтал залуу нас элэгдэх нь. Өнөөдөр өдрийн тэмдэглэл нэг иймэрхүү. Өчигдөр байтугай өнөөдөр яаснаа санадаггүй ээ. Тэгэхээр маргааш яахыг таахыг ч хүсэхгүй байна. Тэгээд ч хариулт оньсого хоёрыг нэг дор хэлдэггүй биз дээ...

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax