Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2011-09-26
Нуугаад яах вэ би бүлэмцүү байна
1445086792
     Нуугаад яах вэ яг одоо би бүлэмцүү байна. Нулимсаа хүртэл нуусаар байтал залхаж гүйцлээ. Балиар согтуу үг гээд уншихгүй орхино уу согтуу хүн сохор ухаантай гээд уншина уу хамаа алга би зүгээр л хүссэнээ бичмээр байна. Ямартаа ч би өөрөө согтуу хүний үг ямар нэгэн хачиргүй шалдан үнэн байдаг гэдгийг ойлгодогтоо баярламаар ч юм шиг. Согтлоо гээд утсаа шүүрч хэн нэгэнрүү  санаа алдан залгахгүй, Өчигдөр би яасан гэж хэн нэгнээс сохор асуулт асуухгүй ухаанаа аргамжихтайгаа л байна.
     Толгойн дотор түймэр асаад сэтгэлийн гүнд үер буугаад. Яагаад байгаа юм бүү мэд ээ. Яг зүрхний минь шархираа шиг дүнгэнэх компютерынхээ ард үг эвлүүлэн суугаадаа баяртай байна өө. Хамгийн сонин нь арван хуруу минь эв эрүүл сэргэлэн гэж арга алга. Товчлуур дээгүүр болзоондоо гүйж байгаа бүсгүй шиг л гүйж байна. Санаа сэтгэл согтдогоос бие согтдоггүй бололтой. Бас л нэг нээлт. Өөрийгөө ч таниагүй байгаа надад илүүдэх юу байхав харин ч сайн хэрэг. Бичиж буй үг минь алдаагүй гэдэгт ч итгэлтэй байна. Согтуу мөртлөө эрүүл үг. хэ хэ хэ би галзуу байх аа.
     Заримдаа цаг мөчийг ясандаа тултал мэдрээд өөрийгөө тэнэг гэдэгт итгээд тэр итгэлээсээ болоод... За за өөрийгөө хайрлая даа. Өөрөө өөртөө л хайртай байсан нь дээр юм байна ер нь. Би өөрийгөө заримдаа ойлгохгүй байхад өөр хэн л намайг ойлгов гэж. Эрх чөлөөний минь үзүүрээс зорилго маань гэрэлтэж байхад чинь. Магадгүй надаас нэг тийм гутрал ханхалж байж мэднэ. Та мэдэрсэн бол хамраа дараад цааш эргэлгүй харц тулгарч байгаад цохиод авсан ч болно. Өвчин ч болов мэдэрч өөрийнхөө эд эсийг мэдэрмээр байх юм.  Зангаж гэмээнэ би магадгүй сөрөх чадал сууж мэднэ. Урсгал сөрөхгүй дагасаар байтал мөн л туйлдаж гүйцлээ.
                                        Зүрхээ сугалах зориггүйдээ
                                        Зүүдээ өөрчлөх увидасгүйдээ
                                        Яг одоо харамсаж байна
                                        Харуусал харамсалдаа хахчихлаа
                                        Залгиж шингээх чадал ч алга

Сэтгэгдэл:


engiin baihas zalhana
neeree ursgald howsoor zalhjiinaa jiwhiisan kk
Бичсэн: munguunuu (зочин) цаг: 17:03, 2011-10-04 | Холбоос | |


харин тиймээ. үргэлж тийм мэдрэмжтэй
баймаар ч юм шиг.
Бичсэн: ulaankaa цаг: 21:14, 2011-09-26 | Холбоос | |


яагаад хүний ухаан 2 ертөнцийн зааг дээр ийм хурц ажилладаг юм бол? үг хүртэл тод, мэдрэмж хурц болоол...
Бичсэн: Цагаан хараацай (зочин) цаг: 13:36, 2011-09-26 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: xvv цаг: 01:02, 2011-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax