Аз жаргал хаалга тогшино
Түг түг...тог тог...Байж байгаараа зүрх цохилсон уу эсвэл зүрхний хаалгыг хэн нэгэн тогшив уу?
Гудамжаар би арван тавны сар шиг л амгалан хийгээд гэрэлтэн алхана. Зөрж өнгөрсөн хүн ярвайж надруу харсан ч инээд хүрээд л. Амьдрах сайхан юм аа. Алган дээр баяр хөөр асгараад л.
Хүн болж төрөх бүр ч гайхамшиг юм аа. Хэрэгтэй хэрэггүй хамаагүй элдэв зүйл эвлүүлж бодоод л. Инээж бас уйлаад л. Хайрлаж, хайрлуулж дурлаад л. Эмэгтэй хүн болж төрөх бүүүүүүүүүр ч гайхамшигтай юм гээч. Ээж шигээ сайхан ээж болно гэж бодхоор л аазгай төрөөд л. Ирээдүйгээ мөрөөдөөл. Эхлэх гэж л байгаа юм шиг амьдрал минь цэцэглэх гэж дуншаад л. Гоё байна аа яг одоо. Яг одоо бас та намайг харах юм бол над шиг жаргалтай хүнийг өөр хаанаас ч олж харахгүй дээ. Жаргалаас минь хуваалцаарай. Харамлахгүй ээ алгаа тосоод ав май май. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг шиг ганцаараа би жаргаж чадахгүй ээ. Хэрвээ тэгэх юм бол жаргалдаа ташуурна гэдэг шиг юм болно.
Та ч гэсэн яг л над шиг жаргалтай хүн гэдгээ мэдэх үү. Зүрхээ чагнаад үз. Зөөлөн зөөлөн цохилж байгаа биз. Тэр чинь аз жаргал. Дээшээ хар даа. Үйзэн хөх тэнгэр өнө мөнхийн улаан нар таны өөдөөс мишээж байгаа биз. Бас л аз жаргал. Өмнөө байгаа хэн нэгэнрүү хараад зүгээр л мишээ. Өөдөөс чинь инээмсэглэнэ. Энэ бас л аз жаргал. Өөрөө өөрийгөө бас амьдралыг мэдэр. Аз жаргал хаалга тогшино.

Сэтгэгдэл: